2016.04.21
Токио хотын Итабаши дүүрэгтэй хамтарч ажиллана
НИТХ-ын дарга Д.Баттулга Япон улсын нийслэл Токио хотын Итабаши дүүргийн захирагч, ИТХ-ын дарга гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үр дүнд цаашдаа ах дүүгийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болсон байна.
“Байгальд ээлтэй технологийг хамтарч эзэмших, мэргэжилтэнг ажилчдыг сургах зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллахаар тохирсон” гэж НИТХ-ын дарга Д.Баттулга хэллээ.