2016.04.26

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулийн дагуу нэмэгдүүлэхээр болсон

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай ярилцлаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх болсон шаардлага нь юу вэ?

2007 онд Хөдөлмөрийн хөлсний тухай хуулийг баталсан байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн гурван талт зөвшлийн үндэсний зөвлөлөөр тогтоодог. Монгол Улсын Засгийн газрын хуулиа хэрэгжүүлэх ёстой. Хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэмж байхаар заасан байдаг. Энгийнээр хэлэхэд бид хуулиа хэрэгжүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн.

Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж буй хүмүүсийн амьдралд шууд нөлөөлнө. Одоо авч буй 192 мянган төгрөг бол хангалтгүй. Цаашид тэтгэвэр, цалин нэмэхэд тодорхой хэмжээгээр түлхэц өгөх болов уу гэж бодож байна. Засгийн газрын зүгээс тэтгэвэр нэмэх асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

            Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү