Ирээдүйд хэрхэн асуудлыг зөв шийдэх вэ гэдэгт л анхаарлаа хандуулахыг зорьсон
“Асуух эрх” ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцлоо.
Жирийн иргэд Солонгост ажиллан мөнгөө Монгол руу явуулж байхад дарга нар нь гадагшаагаа мөнгөө зөөдөг байж болох уу гэдэг санааг нийтлэлээрээ гаргажээ. Энэ сэдвийг яагаад хөндөх болов?
Бид эдийн засгийн хүндрэлтэй цаг үед байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурлаа. Улс орноо хөгжүүлэхэд мөнгөний нийлүүлэлт их чухал. Бүгд л чадах, ядахаараа ажиллан бизнестээ хувь нэмэр оруулахаар хичээж байна. Солонгос улсад маш хүнд хүчир хөдөлмөр эрхлээд хэдэн доллар гэр рүүгээ явуулдаг, улсад том хувь нэмэр оруулдаг хүмүүс бий. Гэтэл нэг даргын том мөнгө гадагшаа гарахад үүнээс хэд дахин илүү мөнгө гадагшаа гарч байна гэсэн үг. Хэн нэгэн мөнгөтэй байж болно, гэхдээ хамгийн гол нь Монголдоо авчирвал ямар вэ гэдэг санаа дэвшүүлсэн.
Улс төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэсэн бол өөрийнх нь ч бай, үр хүүхдийн ч мөнгө байсан улс эх орноо эрсдэлд оруулахгүй байхын төлөө л ажиллах ёстой. Түүнээс биш гадаадад мөнгөө хадгалаад асуудал үүсвэл зугтаж гарна гэж бодож ажиллавал болохгүй.
Дарга нар мөнгөө гадагшаа гаргах үзэгдэл манай улсад хэр их байна вэ? Ихэвчлэн аль улс руу гаргадаг юм бэ?
Өмнө нь нилээн гарч байсан түүхүүд бий. Зарим эрэн сурвалжлах байгууллагууд удахгүй зарлана гэж ярьдаг. Хамгийн гол нь би хэн нэг хүн рүү чиглэхийг хүсээгүй. Ирээдүйд хэрхэн асуудлыг зөв шийдэх вэ гэдэгт л анхаарлаа хандуулахыг зорьсон. Юмыг зөв явуулах л чухал. Ардчилсан намын хувьд бодлогын хэрэгжилтээ явуулахдаа том жижиг бодлого гэдгээс нь үл хамаарч зөв бодлого явуулахыг л зорьдог.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү