ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд Увс салбар олон ажил төлөвлөжээ
2016.05.06

ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд Увс салбар олон ажил төлөвлөжээ

Увсын МНБ-чид бүх гишүүдийн хурлаа 2016 оны 04 сарын 22-ны өдөр 58,6%-ийн ирцтэйгээр хийж, 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2016 онд ММНБИ-ийн 20 жилийн ойн жилд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж баталлаа. 

Мөн хурлаар өнгөрсөн жил МНБ-ийн эрхээ авсан шинэ гишүүдээрээ тангараг өргүүлж, “Мэргэжилдээ баярлалаа” аяныг тайлбарлан, идэвхтэй хамрагдах уриалгыг гишүүддээ хүргэлээ.

2016 онд төлөвлөсөн ажлыг хариуцан зохион байгуулах ажлын хэсгийг шинээр зохион байгуулснаар Увс аймаг дахь салбарын гишүүд ММНБИ-ийн 20 жилийн ойн жилийн ажилдаа ханцуй шамдан орлоо.