2016.05.20

Халх голын нутаг улсын тусгай хэрэгцээний газарт орж, хамгаалагдлаа

ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцлаа.

Чөлөөт бүс болон Үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах хоёр ямар ялгаатай вэ?

Халх гол суманд чөлөөт бүс байгуулахаар  УИХ-ын тогтоол гарсан. Чөлөөт бүс гэдэг татварыг хөнгөлөлттэй газрыг хэлдэг. Бид энэ талаар олон удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Анх Халх голын бүс нутгийг уул уурхайн лицензэд олгогдохоор төлөвлөгдсөн байсан. Тиймээс улсын тусгай хамгаалалтанд авах шаардлагатай байв. Бид газрын тухай хуулийн заалтыг үндэслэн хөдөө аж ахуйн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авъя. Гэхдээ ХАА-н бүтээн байгуулалтын бүс болгоё гэж санаачлан УИХ-аар баталлаа.

Зарим гишүүд судалгаа тооцоогүй асуудал оруулж ирлээ гэж шүүмжилж байсан?

Маш их судалгаа хийгдсэн. Уг газрыг хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах ёстой гэдгийг 1960-иад оноос эхлэн судалсан.

  Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү