2016.05.19

Экспортын татварыг багасгах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Хувиараа МАА эрхэлж буй малчин хүнийг хоршоололд орсонгүй гэдгээр нь ялгаж, ноосны урамшуулал өгөхгүй байна гэдэг  буруу.

Нөгөө талаар түүхий эдийн үнэнд анхаарах хэрэгтэй. Ноолуурын үнэ 62-69 мянган төгрөг байна. Энэ үнийг хэвээр нь барьж байх ёстой. Анх 50 гаруй мянган төгрөгийн үнэтэй байхад нь би их санаа зовж хөөцөлдсөн. Засгийн газар, ХАА-н сайд, экспортын татварт ямар нэгэн байдлаар нөлөөлж болохгүй гэж хэлсэн. Энэ жилийн хувьд гадагшаа гарч буй экспортын татварыг багасгасан нь дээр.

Сүүлийн 20 жилд хуванцар савыг хэрэглэснээс болж хорт хавдрын өвчлөлийн хэмжээ нэмэгдсэн. Би өөрөөсөө 800 сая төгрөгийг гарган Алдарт эхийн одонтой эхчүүдэд зориулалтын бидон савыг өгсөн.