2016.05.20
Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл нээлтээ хийлээ
Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бүсийн оношилгоо, эмчилгээний төв сүүлийн үеийн хүчин чадал бүхий техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй байсан.
Тиймээс Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн санаачилгаар баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл нээлтээ хийлээ.
“Нийт 14 гаруй тэрбум төгрөгийн төсөл хэрэгжинэ. Төсөл амжилттай хэрэгжсэнээр Ховд аймгийн төв дэх бүсийн оношилгоо, эмчилгээний төв орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдах боломжтой болно” гэж УИХ-ын гишүүн Д.Батцогт хэллээ.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү