2016.05.23

Хүнийг шууд сонгох хэлбэрээр сонгууль явуулах болсон нь дэвшил юм

“Ам нээвэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей оролцлоо. 

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан. Үүнийг та хэр зохистой болсон гэж үзэж байна вэ?

2013 оны хоёрдугаар сард УИХ-ын даргын захирамжаар Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хоёр жил гаруй ажиллаж Сонгуулийн тухай хуулийн төслийг бэлэн болгосон. Гэтэл 2015 оны сүүлээр УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэг бүр нэг, нэг Сонгуулийн хуулийг өргөн мэдүүлсэн. Тэдгээрийг хэлэлцсэний эцэст Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй хуучнаараа явах нь зүйтэй гэж үзэж байснаа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нэгдсэн нэг хууль гаргахаар тохирсон. Энэ Сонгуулийн хуулийг  нам, эвслийн бүлгийн зөвшилцөлд тулгуурлан батласан.

АН, МАН хоёр хуйвалдан Цэцийн дүгнэлтийг гаргуулсан юм биш үү?

Нийгэмд янз бүрийн санал, дүгнэлт шүүмж байх шиг байна. Хардалт, сэрдэлтийн дунд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан. Гэхдээ ямартай ч хүнийг нь шууд сонгох хэлбэрийг сонгосон нь дэвшил болсон. Цаашид шинээр үүсэх  УИХ-ын хувьд нэн тэргүүнд Үндсэн Хуулийн зарим өөрчлөлтүүдийг хийж, Сонгуулийн хуулийг хэлбэр, тогтолцооны хувьд нарийн зааж өгөх хэрэгтэй.

Хоёр нам Цэцийн дүгнэлтэнд хуйвалдаагүй гэсэн үг үү? Цэцийн дүгнэлтийг яагаад тийм найрсагаар хүлээж авсан юм бэ?

                  Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү