2016.05.24

Эрдэнэт үйлдвэрийн ажилчид цалингаа нэмэхийг шаардан жагслаа

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ажилчид цалингаа нэмэхийг шаардан жагслаа.

 Удирдлагууд нь ажилчдыг ялгаварлан, гадуурхаж хөдөлмөрийг нь эрх тэгш үнэлэхгүй байгааг эсэргүүцсэн байна.

“Нэгдүгээрт шударга хуваарилалтыг шаардаж байна. Өнөөгийн авч буй цалин нь гадны ажилчдын цалинтай харьцуулахад хэд дахин бага. МҮЭХ уг тэмцлийг дэмжинэ” гэж МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.