2016.05.24

Бүрэн зураглал- УИХ-ын гишүүн Х.Баттулга

УИХ-ын гишүүн Х.Баттулга “Ийгл ньюс” телевизийн “Бүрэн зураглал” хөтөлбөрийн зочин хөтлөгч, редактораар эфирт ажиллалаа. Тэрээр уламжлал ёсоор сэтгүүлчдэд бэлтгэх мэдээний сэдвийг өгч, редакторлан ажилласан юм.

Ингээд хамгийн эхэнд 2012 оноос хойш маргаан дагуулж буй шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар газар дээрээс нь бодит мэдээлэл бэлтгэх үүргийг сэтгүүлчдэд өглөө. Энэ дагуу 200 сая америк доллараар ямар ажил хийснийг  “Ийгл ньюс” телевизийн тоймч Ц.Ганзориг, “Ардын эрх” сонины сэтгүүлч Г.Балжинням нар Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж дараах мэдээллийг бэлтгэлээ.

-Хөгжлийн банк 55 сая долларыг олгоогүй-

Аливаа яамны үндсэн үүрэг нь тухайн хариуцсан салбарынхаа бодлогыг тодорхойлж, түүнийгээ Засгийн газар, УИХ-аар батлуулахад оршдог. Энэ утгаараа уул уурхайн олборлолт, түүнийг дагасан хөгжилтэй зэрэгцэн манай улс анх 2008 онд Зам тээвэр барилга, хот байгуулалтын яамыг байгуулсан байдаг. Ингээд шинээр байгуулагдсан яам зам, дэд бүтэц, барилгын салбарт тодорхой бодлогуудыг боловсруулж эхэлсэн.

Түүний нэг нь Монгол Улсын хөгжилд маш том ахиц авчрах уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд чиглэсэн бодлого байлаа. Тэр нь төмөр замын салбартай холбогдоно. Өөрөөр хэлбэл, өмнө нь ямар ч бодлогогүй байсан төмөр замын салбарт анхаарч, хоёр жилийн дараа /2010 он/ Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулж чадсан байдаг.

Харамсалтай нь Хөгжлийн банк “Монголын төмөр зам” ТӨК-д олгох 55 сая долларыг тухайн үедээ ямар нэгэн шалтгаанаар олгоогүй аж.

Ингэснээр төмөр замын салбар дахь их бүтээн байгуулалтын ажлын суурь тавигдсан юм.  Мөн 2007 онд байгуулагдсан “Монголын төмөр зам” ТӨК-д шинэ төмөр зам барих эрхийг олгох асуудлыг Засгийн газарт уламжилжээ. Энэ үеэс 2007 онд байгуулагдсан “Монголын төмөр зам” ТӨК амь орсон юм. Улмаар Засгийн газар 2011 онд тогтоол гарган, төмөр замын бүтээн байгуулалтад зориулж эхний ээлжинд 55 сая долларыг Хөгжлийн банкнаас олгох шийдвэрийг гаргасан байдаг.

Ингээд Засгийн газар шийдвэр гарсан учраас “Монголын төмөр зам” ТӨК цаг алдалгүй ажлаа эхлэхийн тулд өөрийн мэдэлд байсан зүтгүүрүүдийг барьцаалж, Хаан банкнаас 5 сая доллар зээлжээ. Тус мөнгөө ТЭЗҮ болон бусад судалгааны ажилд зарцуулсан байна.

Харамсалтай нь Хөгжлийн банк “Монголын төмөр зам” ТӨК-д олгох 55 сая долларыг тухайн үедээ ямар нэгэн шалтгаанаар олгоогүй аж.

-Санхүүжилтгүйгээс болж дотоодын компаниуд үйл ажиллагаагаа зогсоожээ-

Гурван жилийн өмнө эхэлсэн Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгууд дахь төмөр замын бүтээн ажил одоогоор зогссон байдалтай байна.

2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн нутагт Хар тойруу хэмээх газраас Сайншанд хүртэлх 460 км төмөр замын ажлыг “Дорнийн төмөр зам”, “Mongolian translain” гэх дотоодын хоёр компани эхлүүлжээ. Туршилтын хэлбэрээр эдгээр компани хөрс хуулалт хийсэн ч санхүүжилтгүйн улмаас ажил нь зогсчээ.

Засгийн газрын шийдвэрт итгэж, өөрсдийн хөрөнгөөр ажлаа эхлүүлсэн компанийн нэг нь “Халхын шинэ төмөр зам” юм. Гэвч энэ компанид санхүүжилт олгоогүйн улмаас мөн л ажлаа зогсоосон байна.

Компаниуд санхүүжилтгүйн улмаас ажлаа зогсоосон тул Баруун урт Сайншанд чиглэлд эхэлсэн төмөр замын ажил 50 км газрын хөрсний хуулалт хийгдээд гацжээ. Хэрвээ энэ ажлыг үргэлжлүүлэхээр болвол хөрс хуулсан хэсэгт дахин сэргээх, засах шаардлагатай аж.

-Хөрс хуулсан газарт малын сэг зэм дүүрчээ-

Сурвалжлах группийг очих үед ажил нь зогсоод гурван жил болсон учраас хөрс хуулсан хэсэгт мал амьтны сэг зэм дүүрэн байжээ. Мөн хоёр талаасаа нуралт үүссэн нь дахин засвар хийхэд хүргэжээ.

Засгийн газар 2013 онд Гашуун сухайт Тавантолгой чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад зориулж 200 сая доллар олгосон байдаг. Тэгвэл энэ мөнгийг юунд зарцуулсан талаарх хэл ам, хэрүүл тэмцэл одоо ч өрнөсөөр буй.

-Нийт 1.2 тэрбумын өртөгтэй шинэ төмөр замын ажилд 197.3 сая доллар зарцуулжээ-

ТҮҮХИЙН ХЭЛХЭЭ СЭДВИЙН ХҮРЭЭНД

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун:

 

-Түүх бол өөрийгөө үнэлэх үнэлэмж. Манай улсын түүхэнд үзээд өгье гэсэн ч алдаагүй нэг л хүн байдаг. Тэр бол А.Амар гуай юм. А.Амар гуай хүн төрийн зүтгэлтэн ямар байхыг өөрийн биеэр үлгэрлэж харуулсан хүн.

-Японд инженэрээр ажиллах хүнээс дэлхийн түүхийн шалгалт авдаг.

-Одоо ядаж төрийн албанд ажиллах гэж байгаа хүнээс түүхийн шалгалт аваасай.

-Бид өөрийн үндсэн зарчмаа хадгалахгүй, бусдыг дууриах юм бол 50-60 жилийн дараа түүхгүй болно. 

-Манай улсын Үндэсний аюулгүй байдлын тунхаглалд Монгол улсын үндэсний дархлаа бол түүх соёл гэж бичсэн байдаг.

Түүхийн ухааны доктор Т.Лхагва: 

-Орос, Хятад хоёрын хувьд манай улсын мөнхийн хөршүүд. Бид Европыг дагаад, Оросыг дагаад аз жаргалд хүрнэ гэж байхгүй. Хөгжилд тэмүүлж байгаа ч суурь чадвараа авч үлдэх ёстой.

УИХ-ын гишүүн Х.Баттулга:

-Цаашид ямар чиглэлд хэрхэн хөгжих вэ гэдгийг зөв тодорхойлж чадвал Монгол Улс 10 жилийн дотор Азидаа тэргүүлж чадна.

Д.Хүрэлхүү: Шөнийн 3 цагт УИХ-ын гишүүнтэй гал унтраагаад явж байна гэвэл танай эхнэр итгэх үү

 

УИХ-ын гишүүн Х.Баттулга “Ийгл Ньюс” телевизийн “Бүрэн зураглал” хөтөлбөрийн зочин редактораар ажилласан дугаар өчигдөр үзэгчдэд хүрсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын эртний анд нөхөр, Монголын хошин урлагийн жүжигчин Д.Хүрэлхүү зочноор оролцож, нөхөрлөлийнхөө талаар хөөрөлдсөн юм.

Тэд 1993 онд Нэгдүгээр төрөх эмнэлэгт охидоо төрөх үеэр танилцсан бөгөөд тэр цагаас тэдний нөхөрлөл эхэлжээ. Түүнчлэн жүжигчин Д.Хүрэлхүү энэ үеэр 2009 онд тэдэнд тохиолдсон нэгэн хөгжилтэй явдлыг ярьж, үзэгчдэд инээд бэлэглэлээ. Ингээд бичлэгийг бүрэн эхээр нь хүргэе. 

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР

Загвар зохион бүтээгч Ариунаа сури:

-Гадныхан биднийг “Консервныхоо лаазыг хийж чадахгүй байж, коммунизм байгуулна гэж юу байдаг юм" хэмээн шоолдог.

-Ганц ч түүхий эдгүй БНСУ үйлдвэржилтээрээ тэргүүлж байхад бүх түүхий эд нь байгаа манай улсад ган, төмрийн үйлдвэр ч алга байна.

Монголын кино урлагийн талаар ярилцаж байна

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хөтлөн, редакторлаж буй “Бүрэн зураглал” нэвтрүүлэг Монголын кино урлаг сэдвээр үргэлжилж байна. Зочдоор “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонго,  МУГЖ Л.Баттулга, МУГЖ Н.Ариунболд, жүжигчин О.Дөлгөөн нар уригдан ярилцаж байна.