“Давхар хариуцлагад түүртэхгүй”
“Залуу хүн завгүй байх тусмаа сайн” гэж бид ярьдаг. “Завгүй” гэдэг ганц үгээр ам таглаад өнгөрөхгүй, “Энэ бүхнийг хэдийд нь яаж бүтээдэг байна аа” гэмээр олон ажлыг зэрэг амжуулдаг чадварлаг залуус манай нийгэмд цөөнгүй.
Давхар хариуцлага үүрэхээс цааргалдаггүй тэднийг бид сайшаан магтдаг боловч улс төрийн хүрээнд харин “давхар дээлт” гэдэг ойлголт энэ төсөөллөөс жаахан гажаад явчихдаг. Төрийн өндөр албан тушаалтнуудыг “давхар дээлэндээ боогдоод” улс орны хэмжээний чухал ажлуудыг сайн хийж чадахгүй түүртэх вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй байх л даа. Тэгвэл бид энэ удаад “давхар дээлтэй” нэгэн эрхмийн ажил, амьдралын нэг өдрийг сурвалжиллаа. Тэр бол УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан.
Чингэлтэй дүүргийн 180 мянга гаруй иргэнийг төлөөлж УИХ-д хоёронтоо сонгогдсон тэрбээр өдгөө улсын хэмжээнд 31 газар, хэлтсийн 3000 гаруй ажилтантай Хөдөлмөрийн яам хэмээх их айлын өрхийи тэргүүний албыг давхар хашиж буй. Зөвхөн мэргэжлийн боловсролын салбарт гэхэд л 81 МСҮТ, коллежийн 45.000 орчим оюутан, 6000 гаруй багш, ажилтан байдаг гэхээр Хөдөлмөрийн яамны ам бүл хэр олуулаа гэдэг нь түвэггүй ойлгогдоно. “Төрийн өндөр, хүндтэй энэ хоёр алба надад ахдаад, түүртээд байгаа юм алга. Ажлаа цалгардуулахгүйн тулд илүү их хариуцлагатай, зохион байгуулалттай байхыг хичээдэг" хэмээн тэрбээр хэлсэн юм.
09.20 цаг. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ажлын өрөөндөө ирэв. Туслах залуугийнхаа оруулж ирсэн баахан бичиг баримтыг нягталж үзээд, гарын үсэг зурснаар түүний энэ өдрийн ажил эхэллээ. Өнгөц харахад зүгээр л гарын үсэг зураад байгаа юм шиг хэрнээ үүнд бас багагүй цаг ордог аж.
10.00 цаг. Хөдөлмөрийн яамны удирдлагууд, газрын дарга нарын шуурхай хурал эхэллээ. Шуурхай хурлаар ирэх долоо хоногт хийх ажльга төлөвлөгөө болон өнгөрсөн долоо хоногт юу хийж гүйцэтгэснээ дүгнэн хэлэлцдэг аж. Тухайлбал, Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран ажлын байран дахь тоос- ноос сорьц авч, шинжлэх шинэ стандарт бат- луулахаар ажиллаж буй тухай, АСЕМ-ын үеэр зочдод үйлчлэх 800 хүнээс 500-г нь одоогоор сургалтад хамруулаад байгаа талаар, Японд дадлагажигчаар ажиллах оюутнуудын хэлний бэлтгэлийг ХИС-тай хамтран хийж буй тухай, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлдэг “Амьдрах ухаан” сургалтын найман төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар болон “Хөдөлмөр эрхлэлт-2016” тайлан эмхтгэл гаргахаар ажиллаж байгаа тухайгаа газрын дарга нар сайдад танилцуулав. Мөн Хөдөлмөрийн тухай болон Ажиллах хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдэд талуудаас санал авч байгааг сонссоны эцэст сайд чиглэл тус бүрээр үүрэг даалгавар өглөө. Ингээд яамныхантайгаа хэлэлцэх зарим нэг дотоод асуудал байгаа тул биднийг түр гарч байхыг хүссэнээр би зурагчинтайгаа хамт хурлыг орхисон юм.
11.15 цаг. Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулсан “Олны хүч оломгүй далай” чуулга уулзалтад сайдын хувиар оролцох ёстой болжээ. Учир нь Монголын улаан загал- майн нийгэмлэгээс Хөдөлмөрийн яамны хамт олонд “Хүндэт өргөмжлөл” гардуулах гэж буй тул сайд өөрийн биеэр очихоос аргагүй. Өнгөрсөн өвөл зудад нэрвэгдсэн хөдөөгийн малчдад туслах хүмүүнлэгийн үйлсэд Хөдөлмөрийн яамны газар, хэлтсүүд, харьяа МСҮГ-үүд маш идэвхтэй оролцож, эд материалын болон мөнгөн тусламж чамгүй өгчээ. Зудыг хохирол багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх хандивын аянд төрийн бусад байгууллагаа манлайлж оролцсон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд Улсын онцгой комиссын тэргүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар “Хүндэт өргөмжлөл” гардуулав.
12.20 цаг. Улаанбаатарын замын түгжрэл хааяа “ашигтай” санагддаг юм. Энэ удаад бид “Corporate” зочид бууддаас Төрийн ордон руу явах замд багагүй яриа дэлгэж амжив. Хөдөлмөрийн сайдаар ажиллах хугацаандаа түүний гаргасан хамгийн чухал бодлого шийдвэр, ач холбогдолтой ажлууд юу вэ гэвэл хүмүүс янз бүрийн зүйл хэлэх байх. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэгдүүлж, 240 мянган төгрөгт хүргэхээр шийдсэн нь бидэн шиг ажилчин ангийнханд, залуу малчдын халааг бэлт- гэхэд анхаарч, томоохон политехник коллежуудад Сайн малчны анги нээж эхэлсэн нь хөдөөгийнхөнд таалагдаж, талархлыг нь хүлээж буй. Гэхдээ эдгээрээс “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахьп' хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчилж баталсан нь хамгийн зөв шийдвэр байсан гэж би хувьдаа боддог юм.
Уг жагсаалтаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл бага насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон учраас тэр. Хүний балчир үрсийг зэрлэг цэнгэлийнхээ золиос болгохыг юман чинээ тоодоггүй, “Энэ бол морьтон монголчуудын уламжлал” ухааны юм ярьдаг уяач гишүүн манай УИХ-д цөөнгүй. Тэр хүмүүс танд ямар нэг эсэргүүцэл илэрхийлсэн үү гэхэд тэрбээр “Ил, далд хэлбэрээр тиймэрхүү хандлага мэр сэр ажиглагддаг. Гэвч энэ бол монгол хүүхдийн амь нас, эрүүл мэндэд төдийгүй гадаад ертөнц дэх Монгол Улсын нэр хүндэд ч сайнаар нөлөөлөх шийдвэр учраас би харин ч бахархалтай байгаа” гэсэн юм.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол, Хятадыг хариуцсан товчооны захирал Тим дэ Мэйэр хүртэл “Морь унадаг монгол хүүхдийн асуудал” Олон улсын конвенцын хэрэгжилттэй холбоотойгоор байнга анхаарал татдаг байсан. Хурдан морины уралдаан Монголд олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн ч бид уламжлалаа хамгаалах нэрээр бага насны хүүхдүүдийг мориноос унаж бэртэх, амиа алдах зэргээр хохироож болохгуй. Хөдөлмөрийн сайд өвлийн улиралд хүүхдээр морь унуулахгүй байх шийдвэр гаргасан нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах чиглэлээр хийсэн томоохон ажил болсон” гэж дүгнэснээс харахад энэ шийдвэр гадаадынхны ч сайшаадыг хүлээжээ.
13.00 цаг. Төрийн ордонд Г.Баярсайхан гишүүний өрөөнд ирлээ. Тэрбээр УИХ-ын даргатай уулзах хэрэгтэй болсон тул биднийг өрөөндөө түр орхив. Гишүүний өрөө жижгэвтэр, энгийн, “Энд эрэгтэй хүн байдаг юм шүү” гэдгийг илтгэх мэт тийм нэг хайнгадуу ч гэмээр дотоод засалтай аж. Өрөөнийх нь хананд Ховд нутгийн хүн ардын шүтээн болсон Баатар хайрхны зураг өлгөөтэй байв. Үүдний жижиг самбарт шуурхай жижүүр, эмийн сан, тусгай холбоо, ёслол, хэвлэх, цай, санхүү, банк, гуанз, үсчин, мужаан... гэсэн 26-тай дугаарууд ирийтэл бичээстэй байх аж.
Гишүүний ажлын ширээний хажуугийн шүүгээн дээр бэлэг дурсгалын зүйлс өрөөстэй байлаа. Тэдэн дунд “Г.Баярсайхан танаа “Битлз”-ийн “Залуу нас” хөшөөний санаачлагч мөн тул гэрчилгээ олгов” гэсэн жаазтай батламж сонирхол татав. Мөн Анагаах ухааны дээд сургуулийн оюутан байхдаа Монголын ардчилсан холбооны салбар зөвлөлийг байгуулж, анхдугаар чөлөөт хурлаа хийж байсныг нь гэрчлэх нэгэн зураг эл шүүгээн дээр байлаа.
Эндээс харахад тэр залуугийн л сэргэлэн, хөдөлгөөнтэй нэгэн байсан бололтой. Өтгөн хар халимтгтай, хөх цэнхэр жийнсэн өмднийхөө шуумгийг богино түрийтэй гутал дотуур хийсэн ганган залуугийн зургийг хараад “Улстөрчдийн үс яагаад хурдан цайж, шингэрдэг юм бол” хэмээн бодож байтал гишүүн гаднаас орж ирснээ миний бодпыг таасан юм шиг “18-хан настай, халиурсан хар үстэй залуу байсан байгаа биз” хэмээн хошигнов. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асууддаар, тэр дундаа тодорхой нэг мэргэжилгүй, ажил идэвхтэй хайдаггүй хүмүүсийг хэрхэн ажлын байраар хангах тухай тэрбээр сая УИХ-ын даргатай санал бодлоо солилцсон гэнэ.
Түүний өрөөн дэх номын шүүгээнд байгаль орчны болон Монголын эртний түүхийн холбогдолтой цөөнгүй ном харагдаж байлаа. Тэрбээр монгол угсаатнуудын эртний түүхийн холбогдолтой ном судар цуглуулах хоббитой аж.
Эндээс харахад тэр залуугийн л сэргэлэн, хөдөлгөөнтэй нэгэн байсан бололтой.
13.50 цаг. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар түүний өрөөнд ирж, Хөдөлмөрийн хуулийн төслийн асуудлаар ажил олгогчдын байр суурийг илэрхийлэн, салбарын сайдтайгаа санал солилцоод гарлаа. Түүний араас БНСУ дахь Монголын Элчин сайдын яамны хөдөлмөрийн атташе Б.Нямдаваа ажилласан хугацааныхаа тайланг сайдад танилцуулахаар орж ирэв. “Хоёр нутагтан" сайд нь тал талд олон ажил амжуулах гээд тун гүйцэгдэж өгдөггүй тул тэд энэ өдөр Төрийн ордон дахь өрөөнд нь “барьж” авахаар анаж, санасандаа ч хүрэв бололтой. Үнэндээ түүний бүтэн өдрийн ажлыг сурвалжлах учиртай бид хүртэл ордон дотор нийтлэлийн баатартайгаа “муур, хулгана болж” хөөцөлдөх үе бишгүй байсан юм. “Бүлгийн хурлаас гараад тэнд уулзъя”, “Засгийн газрын хуралдааны өмнө тэгье” гэж тохирох ч дундуур нь манай хүнийг ажил хэргийн шугамаар “олзлогсод” мундахгүй олон ажээ. Төрийн түшээ хүний ажил гэдэг яг таг нарийн төлөвлөж болдоггүй, бас төлөвлөхгүй байж ч болдоггүй, тухайн үеийн нөхцөл байдал, мэдрэмжээрээ шийдэхээс аргагүй тийм нэг адармаатай зүйл юм шиг ээ.
14.40 цаг. Засгийн газрын хуралдаан эхлэхээс өмнө тэрбээр өдрийн хоолоо идэхээр явлаа. Бид ч бас ордны цайны газарт хооллохоор болов. Яаман дээрээ бол тэр өөрийн гэсэн тогоочтой юм билээ. Я.Санжмятав гишүүн өмнө нь Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа нэг жижигхэн өрөөг гал тогоо болгон тохижуулсан тул тэнд тогоочоор хоол хийлгээд идчих нь эрүүл мэндэд ээлтэй, цаг хугацаанд ч хэмнэлттэй гэсэн юм.
15.35 цаг. Манай хүн хооллох зуураа ч ажил амжуулжээ. Монгол Улсын сайд С.Баярцогттой уулзан, Хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогыг Засгийн газрын хуралдаанд оруулах тухай асуудлыг ярилцаад амжсан байв. Улс орныг хамарсан эдийн засгийн хямралаас болж, ажилгүйдэл газар авах ханддагатай болсон энэ эгзэгтэй үед Мэргэжлийн боловсролын тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн хоёр хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй салбарын сайдын хувьд түүнд зүтгүүлэх асуудал ч, уулзах хүн ч олон байгаа нь дамжиггүй биз.
Хөдөлмөрийн сайд болсноосоо хойш хийсэн ажлуудаасаа хоёр зүйлээр тэр бахархдаг гэсэн. Нэг нь Монгол-Солонгосын политехник кол- лежид анх удаа автомашины кузов засварын анги нээсэн явдал. Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар Улаанбаатар хотод 440 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон, мөн улсын хилээр сард дунджаар сууддын 2900, ачааны 650 машин оруулж ирдэг гэсэн тоо судалгаа нь автомашины засвар үйлчилгээний томоохон зах зээл бий болж, тэнд мэргэжилтэй ажиллах хүчний эрэлт нэмэгдсээр байгаагийн илрэл. Тиймээс монгол засварчдыг энэ том зах зээлийг “атгасан” вьетнамчуудаас дутахааргүй чадвартай болгон бэлтгэж, бизнесийн ашиг орлого нь гадагшаа урсахгүй. Монголдоо үлдэхэд бодитой хувь нэмэр болно гэж тэр үзсэн тул Хөдөлмөрийн сайдаар томилогдсоныхоо дараахан ийм санаачилга гаргасан юм билээ.
Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрийг эхлүүлэхэд багагүй хүчин чармайлт гаргасан нь өдгөө хэрэгжээд явж буй.
Сайдын хийсэн өөр нэг томоохон ажил нь “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрийг эхлүүлэхэд багагүй хүчин чармайлт гаргасан нь өдгөө хэрэгжээд явж буй. Төрийн эрх баригч Ардчилсан намынхан энэ онд эхлэх учиртай төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гадаадаас ажиллах хүч авалгүй, цэргүүдээ дайчлан оролцуулж, тэднийг МСҮТ-үүдэд тодорхой хугацаанд мэргэжил эзэмшүүлсний дараа цалинтай ажиллуулахаар болсон. Үүнд зориулах 24
тэрбум төгрөгийг ч улсын төсөвт суулгасан билээ. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд инженерийн боловсрол бүхий цэргийн дээд мэргэжилтэй алба хаагчдыг татан оролцуулах нь мөн л монгол хүнийг ажилтай, орлоготой, ур чадвартай болгохын төлөөх төрийн бодлогын нэг чухал хэсэг гэдгийг тэрбээр онцолсон.
16.10 цаг. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Засгийн газрын хуралдаанд орлоо. “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар олон асуудал хэ лэлцэж шийдэх учраас их оройтож тарна. Яг хэзээ тарахаа мэдэхгүй байна” гэсэн тул энэ өдрийн сурвалжлагаа өндөрлөв.
11.00 цаг. Маргааш нь энэ цагт Хөдөлмөрийн яаманд сайдтай дахин “болзлоо”. Учир нь хөдөлмөрийн салбарт монголчууддаа дуулгах нэг сайхан мэдээ байгаа гэсэн юм. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ сарын 16-18-нд Япон улсад ажлын айлчлал хийхдээ хоёр орны хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаанд цоо шинэ хуудас нээсэн хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлээд иржээ. Тухайлбал Монгол, Японы хооронд 23 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр”-ийн өгөөжийг нэмэгдүүлэх, даддагажигчийн тогтолцоог үр дүнтэй ашиглах, дадлагажигчаар явах хүмүүсийн тоог нэмэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллага JITCO-ын ерөнхийлөгч Казүхиро Сүзүкитэй ярилцсан байна.
Энэ байгууллага манай улсаас дадлагажигч хүлээж авах ажлыг хариуцдаг бөгөөд Хөдөлмөрийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд JITCO -ын гишүүн байгууллагуудад монгол залуусыг ур чадвар эзэмшүүлэхээр зуучилдаг аж. Манай улсаас 1992-2015 онд нийт 4252 иргэн Японд ур чадвар эзэмших даддагажигчаар ажилласан бөгөөд өнгөрсөн онд гэхэд л 336 хүн уг хөтөлбөрт хамрагджээ. Өнөөдрийн байдлаар Японы үйлдвэрүүдэд манай 600 гаруй залуу дадлагажигчаар ажиллан, ур чадвар эзэмшиж байгаа аж. Монголоос голчлон хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр дадлагажигч илгээсэн байдаг бөгөөд одоо барилгын МСҮТ, политехник коллеж төгссөн залуусыг энэхүү хөтөлбөрт хамруулахад түлхүү анхаарах гэнэ. Учир нь Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Хөдөлмөрийн яаманд ирүүлсэн албан бичгийн дагуу 2020 онд Токио хотноо болох олимпын наадмын барилга байгууламжийн бүтээн байгуулалтад гадаадаас ажиллах хүч авах тухай саналыг үндэслэн өмнө нь ур чадварын дадлагажигчаар ажиллаж байсан болон шинээр бүртгүүлэх сонирхолтой, япон хэлтэй хүмүүсийг хамруулах юм байна. Энэ талын хамтын ажиллагааны санамж бичигт ирэх зургаадугаар сарын эхээр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Японд очиж, албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулахаар болжээ. Сайхан мэдээ биш гэж үү.
Япон бол аль ч салбарт үйлдвэрлэлийн технологиороо гайхуулдаг ард түмэн. Тэгвэл тэнд дадлагажигчаар очсон монгол залуус хэний ч өмнө нүүр бардам зогсох чадварлаг мэргэжилтэн болцгоосныг үйлдвэрийн эзэд ь манай сайдад дуулгаж байсан гэнэ. Жишээ нь, 1956 онд байгуулагдсан “Shibasaki” компанийн автомашины тоормос болон бензин насосны металл эд ангийг хийдэг үйлдвэрт арав шахам монгол бүсгүй ажилладаг байна. Дэлхийд нэртэй “Тоёота”, “Хонда”-гийн захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус компани АНУ, Тайланд, Хонконг, Монголд хүртэл өөрийн ргэсэн салбартай. Энэ үйлдвэрт ажиллаж н буй бүсгүйчүүдийн хоёрынх нь дадлагажих хугацаа дуусаж байгаа тул ирэх намар эх орондоо буцахаар нь тэдний оронд дахиад монгол хүн авна гэсэн бодолтой байгаагаа зорлогч дарга нь хэлжээ.
“Nibori” компанийн үйлдвэр мөн л дэлхийн автомашины томоохон үйлдвэрлэгчдийн захиалгаар машины суудал хийдэг бөгөөд энд арав гаруй монгол залуу 1- ажилладаг байна. Эднийх олон жилийн турш Монголоос даддагажигч авч байгаа гэнэ. Үйлдвэрийн нарийн дамжлагууд дээр залуусыг сургаж, хаа ч гологдохгүй мэргэжлийн ур чад вартай болгож буйгаараа компанийн захирал бахархаж байсан бөгөөд тэнд дадлагажсан залуус Монголд амжилттай ажиллаж байгаагаа эргээд дуулгадаг тухай ч ярьжээ. Монгол залуусаар бахархахгүй байхын аргагүй зүйл энэ мөн билээ.
Мөн энэ үеэр манай Хөдөлмөрийн яам Япон улсад анх удаа “Хөдөлмөрийн форум” зохион байгуулжээ. Форумд оролцох урилгыг урьдчилан тарааж, оролцох хүсэлтэй хүмүүсийг цахимаар бүртгэсэн бөгөөд “Шидакс” соёлын төвийн танхимд сул суудал олдохгүй, гаднаас нэмж сандал авчран, зочдоо багтаасан нь монголчуудтай хөдөлмөрийн сапбарт хамтарч ажиллах сонирхолтой Японы аж ахуйн нэгж олон байгааг илтгэсэн үзүүлэлт хэмээн сайд мэдээлэл өглөө.
16.30 цаг. Түүнтэй 13.00 цагт ордонд уулзахаар тохирсноос хойш гурван цаг гаруйн дараа өрөөндөө ирэв. Яаман дээр нь олон хүн сайдтай уулзахаар ирсэн байсан тул болзсон цагаасаа ийн хоцорсон гэнэ. Уг нь бид Ард Аюушийн хөшөөг байгуулахаар тогтсон газрыг очиж үзэхээр товлосон байсан юм. Монголын ард түмнийг Манжийн түрэмгийлэн эзлэгчид хаад ноёдоор маань дамжуулан дарлан мөлжиж байсан цагт тухайн үеийн хууль цаазын хүрээнд түмэн олныхоо төлөө эрслэн боссон ухаалаг, тууштай тэмцэгч Алдаржавын Аюушийн тав дахь үеийн мах цусны тасархай нь Г.Баярсайхан аж.
Аюушийн тэмцэгч, няцаж шантаршгүй эрэмгий чанар надаас илүү Баярсайханы цусанд шингэсэн шиг байдаг юм
“Очир гэж хүнээс дөрвөн хүүхэд төрсний нэг нь миний өвөг эцэг. Сүрэнжав, Алдаржав, Эрин гэсэн гурван хүү, нэг охинтой байжээ. Эх орон, ард түмэн, тусгаар тогтнолынхоо төлөө юугаа ч хайрлахгүй тэмцэж явсан Ард Аюушийн амьдрал тэмцлийн үнэ цэнийг хойч үеийнхэн бүү мартаасай гэж боддог юм. Энэ хүний тухай судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх, дараа дараагийн үеийнхэнд сурталчлан таниулахад би ч хувь нэмрээ оруулахыг чармайдаг” хэмээн нэрт эрдэмтэн Ж.Гарьдхүү гуай саяхны нэг эрдэм шинжилгээний хурал дээр ярьсан юм.
Түүнээс “Хүүгийнхээ тухай хэдэн үг хэлээч” гэж хүсэхэд “Аюушийн тэмцэгч, няцаж шантаршгүй эрэмгий чанар надаас илүү Баярсайханы цусанд шингэсэн шиг байдаг юм” гэсэн. Аавынх нь үг ортой санагдсаныг нуух юун.
Г.Баярсайхан “Ард Аюуш” сангийн тэргүүн юм билээ. Ард Аюушийн хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах зөвшөөрлийг нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр олгосонд тэр тун баяртай байв. Өөрийнх нь өвөг дээдэс гэдэгтээ ч бус, баруун хязгаар дахь ардын бослогыг удирдагч Аюуш гэж чухам ямар хүн байсныг, тэр Монголын түүхэнд ямар гавьяа байгуулсныг өнөөгийн монголчуудад мэдүүлэхийн тулд гавьяат уран барималч Ганхуягаар маш сайхан хөшөө хийлгэхээр зураг төслийг нь гаргуулаад байгаа аж.
17.40 цаг. Ингээд гишүүн сайдыг дараагийн уулзах хүмүүс нь гадаа хүлээж байгаа тул хувийн амьдрал, гэр бүлийнх нь Тухай яриулах маш бага хугацаа бидэнд үлдэв. Төрийн өндөр хариуцлагатай албан ажлаас гадна олон сонгуульт ажилтай түүнд хувийн амьдрал гэж байдаггүй гэлтэй, гэр бүлийн хувьд нэлээд нууцдаг нэгэн. Монголд нэлээд ховорт тооцогддог хүүхдийн нүдний мэс заслын их эмч мэргэжилтэй гэргий нь арав орчим жил Эх нялхаст (хуучнаар) ажиллаж байгаад өдгөө гэр бүлийнхээ бизнесийг эрхлэн явуулж байгаа гэнэ. Харин ганц хүү нь Англид сурч байгаа бөгөөд одон орон судлаач болох хүсэлтэй гэсэн. Хүүгийнхээ мэргэжил сонгох эрхийг өөрт нь үлдээж буй орчин үеийн аав юм байна, тэр.