2016.05.31

Боловсролын үр өгөөж 10 дахин өсдөг

БСШУ-ны яамнаас өнгөрсөн жилүүдэд дээд боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтаа 11.7 дахин өсгөсөн байна.

Энэ бодлогын өөрчлөлтөө цаашдаа ч  үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа аж.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Боловсрол, шинжлэх ухаанд хийсэн хөрөнгө оруулалт хамгийн үнэ цэнэтэй байдаг. Үүнийг ойлгох хэрэгтэй. Бид хөгжлийн тухай буруу ойлголтоо эрт засах ёстой. Боловсрол, шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийхгүй бол үндэстэн хөгжихгүй” гэлээ.