УИХ-ын гишүүн Д.Ганбат Их богд дэвжээнийхэнд амжилт хүслээ
2016.05.25

УИХ-ын гишүүн Д.Ганбат Их богд дэвжээнийхэнд амжилт хүслээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат Их богд дэвжээгээр зочиллоо.

Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудсандаа “Их богд дэвжээнийхан маань энэ жил өнгөтэй байна. Улсын арслан цолтой бөхчүүдийн хүндэтгэлийн барилдаанд Д.Цэрэнтогтох, Б.Бат-Орших нар хоёр, М.Батцэнгэл гурав, Н.Золбоо дөрөв, Б.Эрдэнэхүү, Б.Бат-Амгалан тав давжээ. Улсын харцага Д.Батболд маань ахлан, Аймгийн арслан Р.Дамдин, Аймгийн арслан Отгонням нар оролцон бэлтгэл сургуулиа сайн хийж байгаа юм байна.

Энэ жилийн наадамд Их богд дэвжээнийхан маань сайн барилдаж, цолоо ахиулж, улсын цолтноо нэмэн нутгийн олон түмэн, уул, усаа баясгана гэдэгт эргэлзэхгүй байна. Их богд дэвжээнийхэндээ амжилт хүсье” гэжээ.