Хүүхдийн эрхийг хангах тогтолцоо бүрдсэн
2016.06.06

Хүүхдийн эрхийг хангах тогтолцоо бүрдсэн

Бид хүүхдийн эрхийн тухай өөр өөрийн өнцгөөс ярьж, бичиж, шүүмжилж, тэдний эрхэнд халдсан олон тохиолдлын гэрч болсон ч хууль эрхзүйн орчныг сайжруулах талаар "ам уралдуулсан" нь үгүй.

Харин дөрвөн жил дуншиж, өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ны өдөр батлагдсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд батлагдсанаар манай улсад хүүхдийн эрхийг хангах тогтолцоо бүрдсэн талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ярилаа. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 52 хуулийн төсөл санаачилж, 31 нь батлагдсаны дийлэнх нь нийгэмд хүлээлт үүсгээд байсан гэр бүл, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын тухай байжээ. Түүнтэй дээрх хуулиудтай холбоотой асуудлаар ярилцлаа.

-Хүүхдийн эрх, хамгаалал, Хүүхэд харах үйлчилгээний тухай гээд хэд хэдэн хууль батлагдлаа. Дээрх хуулиуд батлагдсанаар хүүхэд хамгааллын тогтолцоо бүрэн утгаараа бүрдлээ гэж харж байна?

-Дэлхий нийтээрээ хүүхдийн баяр тэмдэглэн өнгөрүүлж хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж байна.

Манай улс энэ өдрийг хүүхэд, гэр бүлийн салбарын хууль эрхзүйн орчныг шинэчилж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсан, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог баталгаажуулсан гээд хэд хэдэн сайхан мэдээтэй угтаж байна. Ингэснээр манай улс хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг бүх орчинд хуулиараа хориглосон дэлхийн 49 дэх, Ази тивийн гурав дахь, зүүн болон зүүн өмнөд Азийн анхны улс болж буй юм.

Дээрх хуулиуд батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрхзүйн орчин бүрдсэн гэж ойлгож болно.

Мэдээж      хууль батлагдсаны дараахь үйл явц буюу хэрэгжүүлэх нь хамгийн чухал байдаг. Дээрх хуулиуд батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрхзүйн орчин бүрдсэн гэж ойлгож болно. Мөн хуулиар хүүхдийн эрхийн улсын байцаагчтай болно гэсэн үг.

Ингэснээр хүүхдийн байцаагч хүчирхийлэл үйлдэгдэж буй орчинд шууд нэвтэрч, үнэлгээ хийн, хүүхдийг хамгаалалтад авах бололцоотой болж буй юм. Өмнө нь хүчирхийлэл үйлдэгдэж буй орчинд эзнийх нь зөвшөөрөлтэй нэвтэрч, зөвшөөрөөгуй тохиолдолд буцахаас өөр аргагүйд хүрдэг байсан шүү дээ. Америкт гэхэд цагдаагаас илүүтэй хүүхдийн эрхийн байцаагчаас айдаг жишээ бий. Тухайн гэр бүл хүүхдийн амьдрах орчин нөхцөлийг хэр сайн бүрдүүлсэн, тусад нь өрөө гаргасан эсэх гээд олон зүйлийг нь шалгадаг. Манайд энэ бүхнийг шаардахгүй ч гэлээ хүүхдийг амар тайван өсч, торних орчинг бий болгосон эсэхэд хяналт тавьдаг болно. Ер нь, хүүхдийн эрхийн асуудлыг онцгойлон, тусгайлан авч үзэх хэрэгтэй. Өмнө нь бид лоозогнож, жил бүрийн энэ өдөр хүүхдийн эрхийн тухай ярьдаг боловч хууль эрхзүйн орчныг бий болгож чадаагүй байсан. Хэдийгээр хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг мэдцэг байсан ч эрхзүйн зо- хицуулалт хийлгүй явж ирсэн.

-Хуулийн хэрэгжилтэд  хэчнээн төгрөг төсөвлөсөн байгаа бол. Батлагдсан хуулийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал шүү дээ?

-Энэ оны улсын төсөвт цөөн хэдэн төгрөг суусан. Энэ нь хуулийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд хангалттай хөрөнгө болж чадахгүй. Ирэх оны улсын төсөвт хуулийн хэрэгжилтийг хангах төсөв хөрөнгийг суулгахаар болсон. Дээрх хуулиуд батлагдсанаар Хүүхдийн төлөө үндэсний газар статусын хувьд нэг шат ахиж байгаа. Дээр хэлсэнчлэн хүүхдийн улсын байцаагч, хүүхэд, гэр бүл, нийгмийн хамгааллын ажилтантай болно. Эмэгтэйчүүд, ахмад гээд хүүхдээс бусад төрлийн нийгмийн бүлэгт доод тал нь 150, дээд тал нь 250 хүртэлх төрийн бус байгууллага төрийн өмнөөс үйлчилж, тэдний эрх ашгийн төлөө дуугарч ирсэн бол шинэ хуулиар зөвхөн хүүхэд биш хүн амын бүх бүлгийг хамарсан, гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллагатай болох юм. Үндсэндээ гэр бүлийн гишүүн бүрийн асуудлыг авч хэлэлцдэг Хүүхэд, гэр бүл хөгжлийн үндэсний газар байгуулагдана гэсэн үг. Мэдээж төв нь хүүхдийн эрхийн асуудал байна.

-Хүүхэд хамгааллын тухай хуульд гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг мэргэшсэн шүүгч шүүнэ гэсэн заалт бий. Хуулиар эрхзүйн орчныг бүрдүүлчихлээ. Ажил хэрэг болгох тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна. Өмнө нь хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд шүүхийн өмнө хэрэгсэхгүй болсон тохиолдлууд бий?

-Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр хүүхдийн эрхийн асуудалтай холбоотой онцгой эрхзүйн зохицуулалтууд хийгдэнэ. Хүүхдээс байцаалт авах, шүүх болон хуулийн ямар нэг үйл ажиллагаанд оролцуулахдаа хүүхдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу харгалзан хамгаалагч, эсхүл мэргэшсэн өмгөөлөгч, хуульчгүйгээр тухайн хүүхдээс байцаалт авахыг хориглосон.

Насанд хүрээгүй хүнийг ямар нэгэн байдлаар дарамтлах, айлгах, цочоох гэсэн хэлбэрийг эрхзүйн зохицуулалтаар хориглож өгснөөр хүүхдийн үндсэн эрхийг хамгаалж чадсан. Хүүхэд хамгааллын болон эрхийн тухай хуультай болсон нь өөрөө туйлын чухал. Хуучин хүн амын дөрвөн бүлэгтэй байсан бол тав болсон. Дээрх бүлэгтус бүрийн эрхийн болоод хамгааллын хуультай болгохоор бид зорин ажиллаж байна. 

Бид бүх чадлаараа ажилласан ч дөрвөн жилийн хугацаа үнэхээр богино бөгөөд хурдан юм. Нэн шаардлагатай байсан Хөгжлийн   бэрхшээлтэй иргэний тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийг батлуулж чадлаа. Одоо ахмад, залуучууд, эмэгтэйчүүдийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Ирэх намрын чуулганаар энэ хуулиудаа оруулна.

-Энэ дундаас залуучуудын эрхийн тухай хууль анхаарал татаж байна. Хамгийн наад захын жишээ бол дөнгөж сургуулиа төгссөн залуус ажил олгогчоос ажлын байр горилж очиход туршлага нэхдэг. Ажлын туршлагагүй учраас ажилд орох боломжгүй гэдэг. Хуульд энэ асуудлыг хэрхэн тусгаж өгөх вэ?

-Үүнийг бид олж харсан. Мөн ажлын байрны зар дээрээс нас, хүйс, өндөр нам гээд хүний эрхийг зөрчсөн олон баримтыг харж болно. Сурч боловсрох, мэдпэг олж авах, ажиллаж, хөдөлмөрлөх гээд үндсэн эрхүүдийг Залуучуудын эрхийн тухай хуульд оруулж өгсөн. Хуулиар тухайн албан залуу хүнийг ажилд авг татгалзахдаа хуульд нийцсэн үндэслэлээр татгалзсан ‘хариу өгөх ёстой.

"Чамайг авахгүй" гээд хөөгөөд гаргах эрхгүй болно гэсэн үг. Энэ нь нэг талаараа хариуцлага. Яагаад чамайг ажилд аваагүй гэдэг тайлбарыг хийх ёстой. Тэгээгүй тохиолдолд   захиргааны хэргийн шүүх болон холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй. Бид эмэгтэйчүүдийн эрхийн тухай маш их ярьдаг. Үнэн хэрэпээ тэдний эрхийг эрхзүйн орчинд хангасан зүйл алга. Түүнчлэн ахмадууд гэр бүлийн хүчирхийллийн субьект болох нь ихэссэн. Тэднийг     ганцаардуулж, эд материалыг нь булаан авч, тэр бүү хэл бие, сэтгэл санааны дарамт учруулж байна. Тиймээс ахмад настны эрхийг хамгаалах тухай хууль зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

-Манай улсад төрийн болоод хувийн өмчит хүүхдийн асрамжийн газар олон бий. Дээрх хуулиудаар хүүхдийн асрамжийн газрын эрх, үүрэгтэй холбоотой өөрчлөлт орж байгаа юу?

-Хүүхдийн эрхийн болон хамгааллын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудаар энэ бүх асуудал зохицуулагдах ёстой. Хүүхдийн асрамжийн газар бол албан байгууллага. Байгууллагын      үйл ажиллагааны дотоод журам тусдаа гардаг. Энэ журам нь хуульд нийцсэн байх ёстой. Өөрөөр хүүхдийн асрамжийн газар тийм байх ёстой гэж хуульчилж болдоггүй.

-Бидний    хэлдгээр тэнэмэл, гэр оронгүй хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ. Энэ талаар хуульд хэрхэн тусгасан талаар сонирхмоор байна?

-Тэнэмэл хүүхдийн тоо эрс цөөрсөн. "Тэд хааччихав", "гадагш гаргачихлаа" гээд хүмүүс их харддаг. Үнэндээ тийм юм байхгүй. Сүүлийн дөрвөн жил тэдний араас эрчимтэй хөөцөлдсөний үр дүнд тэнэмэл хүүхдийн тоог багасгаж, нийгэмшүүллээ. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авсны үр дүн. Нийспэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, дүүргүүдийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүд, аймгуудын энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажлын уялдаа холбоо сайжирсан.

Нийслэл болон төв суурин газраар тэнэдэг, гэр орноосоо дайжсан      хүүхдүүдийг гэрт нь эргүүлэн аваачих зорилгоор "Гэртээ харих зам" зорилтот төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Жилд нэг удаа улсын хэмжээнд гэр оронгүй, тэнэмэл хүүхдүүдийг бүртгэдэг. Ингэхдээ тэднийг усанд оруулж, хувцаслаж, хооллоод өвлийн хэдэн сарын турш албадан орон байраар хангадаг. Ингэхдээ зүгээр ч нэг хашчихалгүй эрдмийн мэдлэг олгоно.

Ингэхгүй л бол осгож үхэх, гэмт халдлагад өртөх аюултай. Гэвч хавар болж, дулаан цаг ирэхээр оргоод эхэлдэг. Нэг хэсэг хүүхдийн асрамжийн газрын тоо өсөх хандлагатай байсан бол сүүлийн жилүүдэд тогтвортой байгаа. Шашны чиглэлийн, шашны байгууллагаас санхүүждэг хүүхдийн асрамжийн газрын тоог цөөлөх бодлого баримталж, нэлээд хяналт тавьж ажиллаж байна. Улсын хүүхдийн асрамжийн газрын нэршлийг өөрчилж, Хүүхэд, гэр бүл хөгжлийн "Өнөр бүл" төв болгон, хүүхдийн тоог хоёр дахин нэмэгдүүлсэн.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус төвд найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийон. Биеийн тамир, спортын заал, хөгжлийн болоод зуслангийн ордонг шинээр барьж, дотуур байранд иж бүрэн засвар хийн, бялдаржуулах болон чөлөөт цагаа зөв боловсон      өнгөрүүлэх заал, талбайг тохижуулсан гээд сүүлийн хэдэн жилд хийгдээгүй      ажлуудыг 'хийсэн. Ганц хүүхдийн ч биш Батсүмбэрийн ахмадын асрамжийн газрын нэрийг Улсын ахмадын асрамж, хөгжпийн үндэсний төв болгон, байрыг нь өргөтгөж, гал тогоог нь шинэчлэн, ор дэр гээд бүхий л зүйлийг нь шинээр сольж сайжруулан, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Энэ бүх ажлыг тав орчим тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан ажил хөдөлмөр эрхлэх, хувиараа бизнес эрхпэх боломж хомс. Бараг л байхгүй гэж хэлж болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд энэ талаар хэрхэн тусгасан бол?

-Өнгөрсөн  дөрвөн жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн ирэх онд Азийн хөгжлийн банкны 50 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бизнес инкубатор, сургалт, судалгааны төвийг ашиглалтад оруулах гэж байна. Ингэснээр тэдний онцлогт тохирсон жижиг дунд бизнес эрхлэх санаа, төслийг боловсруулах институт бий болох юм. Мөн хөгжпийн бэрхшээлтэй хүүхдүүдэд      зориулсан төвүүдийг бий болгохоор ажиллаж байна.

-Үүн дээр нэмж асуумаар байна. Хөгжпийн бэрхшээлтэй  иргэдэд зориулсан төвүүд байдаг ч боловсон хүчин дутмаг. Байлаа ч ур чадвар тааруу байх жишээтэй. Хөгжпийн бэрхшээлтэй     иргэдтэй уулзаж, ярилцаж байхад тэд энэ тухай гомдоллодог. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Улсын хэмжээнд 120 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдэнтэй тулж ажиллах боловсон хүчин байтугай байшин барилга ч байгаагүй. Тэр бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нэг хэсэг хаягдсан байсан нь үнэн. Японы Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдтай энэ чиглэлээр хамтарч ажиллахаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр ирэх наймдугаар сараас эхлэн мэргэжпийн боловсон хүчин бэлтгэж эхэлнэ.

Гурван жилийн хугацаанд 250-300 мэргэжилтэн бэлтгэнэ. Мөн БНХАУ-ын 60 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Баянгол дүүргийн хорьдугаар хорооны гурван га газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан боловсрол, эрүүл мэнд, сэргээн засах цогцолбор төв барих ажлыг эхлүүлээд байна. Үүнд боловсон хүчний зардал орсон байгаа.

-Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ. Энэ талаар асуулгүй өнгөрч болохгүй нь?

-Хүүхэд      харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаар хүүхэд харах хүнгүйн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан эцэг эх, асран хамгаалагч хүүхэддээ санаа зоволтгүй ажил хийн, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр 11-12 мянган иргэн байнгын ажлын байртай болно. Энэ онд хүүхэд харах үйлчилгээнд 2-6 насны 10300 орчим хүүхэд хамрагдана. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа дээрх хүүхдүүд эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд өсч торнин, хөгжиж, хүмүүжих юм.

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНААР:

  • Хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тодорхойлж өгсөн.
  • Хүүхдийн эрхийг хангах талаар УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага болон төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга, хуулийн этгээд, эцэг эх, иргэдийн чиг үүрэг, оролцоо тодорхой болсон.
  • Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн чиг, хүрээг тодорхойлсон.
  • Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг тайлагнах механизм, хяналтын тогтолцоо бий болсон.

ХҮҮХЭД ХАМГААПЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНААР:

  • Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо бий болсон.
  • Гэр бүл, нийгмийн бүх орчинд хүүхэд аливаа хэлбэрийн хүчирхийлэл, эрсдэлээс хамгаалагдах боломжтой болсон.
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэжлийн, мэргэшон байгууллага, ажилтан үзүүлж, шдардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх боломж бүрдсэн.

Хүүхэд хамгааллын хамтын ажиллагаа сайжирч, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллах эрх зүйн орчин бүрдсэн