Хөдөлмөрийн сайд "Вьетнам засвар"-т цэг тавихаар шийдэв
2016.06.07

Хөдөлмөрийн сайд "Вьетнам засвар"-т цэг тавихаар шийдэв

Монголд 700 гаруй вьетнам засварын газар оршин тогтноод, тэдний “ноёрхол ” нийгмийг хэрэн хэрсээр удаж байна.

Оршин тогтнохоор барахгүй  Монгол улсын хууль тогтоомжийг   зөрчиж ,  дур зоргоороо авирлах нь энүүхэнд. Энэ байдлыг эцэс болгохоор Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы  санаачилгаар Монгол -Солонгосын хамтарсан Политехник коллежид автомашины  Кузов засварын анги нээсэн нь олон залуусын сонирхлыг татаж , өдгөө засварчны  ангид элсэгчдийн тоо өргөжиж байна.

Монголын автомашины засварын 90 гаруй хувийг вьетнамчууд хийж  гүйцэтгэж байгаа нь бидний хувьд бас эмгэнэлтэй, ичгүүртэй л хэрэг. Хөгжлийн хувьд биднээсээ нэг их дээрдэхээргүй  Вьетнамчууд гэхэд  техник технологиороо үлгэрлэсэн шиг хөдөлмөр гэж юу байдгийг энгийн нэг засварчин  үзүүлж чадаж  байна. Түүгээр ч зогсохгүй , тоолдог хэд маань тэдний хармаа руу шуудайгаараа л цутгаж байна. Гэтэл  манай залуус  ар халхынхаа альхан талд нь гиюүрч  явна вэ. Дээд боловсролтой нэртэй цүнх сав барьж,албан тушаалтан дагаж  гүйхээс хэтрээгүй өрөвдөлтэй залуус  хэдэн арваараа хотын гудамж “метрлэж” яваа нь инээд хүрэм.
      
Эх оронч гэдгээ гайхуулахын тулд элдэв гархи зүүж,,туг дадар барьж гүйдэг хоосон бардамнах сэтгэлтнээс эрэг шургаа тохируулчихдаг,машины эд ангиа гүйцэд мэддэг. Засаж чаддаг нарийн мэргэжилтнүүд бидэнд хэрэгтэй байна.Эх оронч сэтгэлгээ гэдэг ийм энгийн зүйлд л байдаг юм шүү. Хөдөлмөрийн сайдын хэлсэнчлэн , хэдий болтол бид хүний гар харж амьдрах юм бэ, бусдаас дутуугүй хөдөлмөрлөх , хөдөлмөрийн хүн , түүн дотроо нарийн мэргэжлийн боловсон хүчнийг сургаж, мэргэжлийн  боловсрол олгох олон ажлыг хийх цаг үе болоод  байна.Залхуугийн гадаа түлээгүй,  залгидгийн  гэрт хоолгүй гэдэг биш билүү.