Ж.Батсуурь: Зорилгоо биелүүлж чадахгүй байгаа хуулийг өөрчлөх л хэрэгтэй
2011.06.09

Ж.Батсуурь: Зорилгоо биелүүлж чадахгүй байгаа хуулийг өөрчлөх л хэрэгтэй

Урт нэртэй хууль хэрэгжилгүй урт зам туулсны эцэст өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлж эхэллээ. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт таван асуулт тавьж, байр, суурийг ньсонирхлоо.

 

1.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаад хэрэгжилгүй хоёр жил болсны эцэст өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэллээ. Өөрчлөх зайлшгүй шаардлагатай юу?

 

2.Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх, өөрчлөх лобби байна гэсэн хардлага байна?

 

3.Уул, уурхайг ашиглахад ямар бодлого баримтлах ёстой гэж үзэж байна?

 

4.Уурхай ажиллуулж байгаа компаниудын зөвшөөрлийг цуцалснаар Засгийн газраас нөхөн олговор нэхэж байтаа. Энэ талаар юу хэлэх вэ?

 

5.Стратегийнтомоохон ордуудаас бусдыг нь хаах хэрэгтэй гэж зарим хүн үздэг,Үүнтэйсанал нийлэх үү?

 

-Би ард түмнийболоод цаг үеийн шаардлагаар урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан.Би ганцаараа ч биш 5-6 гишүүний хамт хуулийн төвлөрсөн барьсан. Хуулийг өөрчлөхгүй бол ихээхэн хохирол амсах, улсын төсөвт ачаа үүрүүлэх нөхцөл байдал үүссэн. Компаниудын зөвшөөрлийг цуцалж,уурхайнуудыг хаачихаар тэнд ажиллаж байсан хүмүүс ажилгүй болно. Түүний мөрөөр нинжа нар хаагдсан уурхайг хууль бусаар ухна. Нөхөн сэргээлт хийхгүй, харин ч байгаль орчныг их хэмжээгээр сүйтгэх дүр зураг харагдаж байна.

 

-Хуулийн төсөлд нийгмийн ч,уул уурхайнхны ч захиалга бий.

 

-Огт хэрэгжихгүй байгаа урт нэртэй хуулийг өөрчлөх хэрэгтэй. Харин хууль гарснаас хойш дахиж зөвшөөрөл олгохгүй байвал асуудал шийдэгдэнэ. Урт нэртэй хуулийг анх батлагдахад би дэмжиж байсан гишүүний нэг. Гэхдээ өнөөдөр хуулийг өөрчлөхгүй гэж зүтгэж байгааг хэтэрхий туйлшрал гэж үзэж байна. Зөв гарц хайх хэрэгтэй байна шүү дээ.Тэртэй тэргүй уул уурхайн компаниуд хуулиараа нөхөн сэргээлтээ хийгээд явна.Түүнд нь хяналт тавих хэрэгтэй, нөхөн сэргээлт хийгээгүй компанитай хариуцлага тооцох нөхцөл боломж бий. Бүгдийг нь хаачихаар олон хүн ажилгүй болно. Улсын төсөв хүндэрнэ.

 

-Зөвшөөрлөө хүчингүй болгуулсан, Нөхөн олговор нэхэж байгаа компаниудад Засгийн газар мөнгө олгох ямар ч боломжгүй. Өнөөдөр нөөц нь тогтоогдчихсон ашиглалтын 450, хайгуулын лиценз байгаагийн 94 нь л гэхэд ломбардны барьцаанд байна. Уул уурхайн компаниуд хаагдсанаар ажилгүйдэл газар авна. Нөгөөтэйгүүр хууль анх батлагдсанаас хойш огт хэрэгжилгүй хоёр жилийн нүүр үзлээ. Зорилгодоо хүрч чадахгүй нь ч тодорхой байна. Байгаль орчныг хамгаалах тухай үзэл санаа нь зөв ч гэсэн зорилгоо биелүүлж чадахгүй байгаа тул өөрчлөх хэрэгтэй.

 

-Уурхайнуудыг том, жижгээр нь ялгаварлаж болохгүй.Бүгд ажиллаг. Тэртэй, тэргүй жижиг уурхайнууд явцын дунд зогсож  таарна. Чадвартай том уурхайнууд цаашаа ажиллаад явна. Гол нь дахиж зөвшөөрөл олгохгүй байх чухал. Хуулийн дагуу ашигт малтмал олборлосны нөхөн сэргээлтийг компаниудаас шаардаж, хийлгэх ёстой. Энэ нөхцөлд ямар ч асуудалгүй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.