2016.06.10

Багш бүрт 25 мянган ширхэг зөөврийн компьютер олгосон

“Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд багш нарт зөөврийн компьютер олгосон.

25 мянган компьютерийг багш нарт, 11340 ширхэг зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт байгуулснаар сургалтын орчин, стандарт эрс сайжирсан байна.

“Хэвлэмэл материал хөдөө орон нутагт очиход их хугацаа алдаж байна. Мөн боловсролын чиглэлийн ном, бүтээлийг хэвлэх зардал хомсхон байдаг. Тиймээс тухайн бүтээлийг шууд онлайнаар татан унших боломжууд нээгдэж байна. Сургууль бүрийн нэг, нэг ангийг зөөврийн компьютерийн лаборитари болгосон” гэж БСШУ-ны сайд Л.Гантөмөр хэллээ.