Хамгийн жижиг мөртлөө хамгийн олон өрсөлдөгчтэй
МАН-аас Б.Амарсанаа, АН-аас УИХ-ын гишүүн Б.Наранхүү
2016.06.13

Хамгийн жижиг мөртлөө хамгийн олон өрсөлдөгчтэй

Дундговь аймагт энэ жилийн УИХ-ын сонгууль өрсөлдөөнтэй явагдах шинжтэй. Нэг тойрогт 7 хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн байна.

Хамгийн хүчтэй өрсөлдөгч болох МАН-аас Б.Амарсанаа, АН-аас УИХ-ын гишүүн Б.Наранхүү хоёрын дунд өрнөнө.

Бусад нэр дэвшигчдийн хувьд санал хуваах үүргийг илүү гүйцэтгэх бололтой. Хэн хэний саналыг хувааж болохыг харья. Б.Амарсанаагийн саналыг С.Буджав, О.Ганбат хоёр илүүтэй хуваана. Б.Наранхүүгийн саналыг Б.Мөнхболор хувааж мэдэх юм.

АН-ын Б.Наранхүү гишүүн 2012 онд нэр дэвшиж байх үеийнхээсээ нэр хүнд нь тийм ч сайн биш байгаа бололтой. Учир нь гишүүн ам султай амалсан зүйлүүд нь нутгийн ард түмний дунд домог болон үлдсэн. Зангарагтай загнаж нутгийн ард түмэндээ их зүйл амалдаг ч амалсанаа биелүүлээгүй тохиолдол нилээдгүй байгаа бололтой. Эрхэм гишүүн маань УИХ-ын чуулганд байхаасаа байхгүй нь илүү хамгийн муу ирцтэй гишүүний нэгд ордог. Дахин сонгогдох хүсэл эрмэлзэл нь юуны төлөө вэ?

Харин Б.Амарсанаагийн хувьд НАБ группын захирал, Дундговь аймгийн МАН-ын даргын үүргийг олон жил гүйцэтгэж байгаа, улстөрч бизнесмэн залуу. Дундговийнхон түүнд хэр итгэл үзүүлэхийг харах л үлдлээ.