Бид та бүхний итгэлийг дааж ажиллана
2016.06.30

Бид та бүхний итгэлийг дааж ажиллана

УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүн гарсан тул МАН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийлээ.

“Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН-ын нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн нийтдээ 63-65 тойрогт ялалт байгууллаа. Манай нам аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Завхан аймгаас бусад аймагт ялалт байгуулаад байна. Манай намыг дэмжсэн нийт ард түмэндээ баярлалаа. Манай намын штаб, нэр дэвшигчийн штабт ажилласан хүмүүст талархал илэрхийлье. Бидэнд их итгэл найдвар өглөө. Энэ итгэл найдварын ард их хариуцлага байгаа. Бид та бүхний итгэлийг дааж ажиллана” гэж МАН-ын дарга М.Энхболд хэллээ.

Мөн тэрбээр "Эдийн засгийн хямрал, ард иргэдийн амьдрал, Монгол Улсын нэр хүнд уруудан доройтож байгаа байдал энэ бүгдийг засч, залруулахын төлөө бүхий л бололцоогоо дайчилж ажиллах болно" гэсэн юм.