Хүлээгдэж байгаа 170 хууль, тогтоомж байна
Шинэ 76
2016.07.04

Хүлээгдэж байгаа 170 хууль, тогтоомж байна

УИХ-ын анхдугаар чуулган маргааш болж, гишүүд тангаргаа өргөнө. Тэд хамгийн түрүүнд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу томилох ёстой томилгоонуудаа хийх нь.

Үүнээс гадна тэдэнд хэлэлцэн батлах ёстой, хүлээгдэж буй хууль шийдвэрүүд бий. Тухайлбал өмнөх парламентаар хэлэлцэж амжаагүй, батлаж амжаагүй 170 хууль, тогтоомжийн төслийн жагсаалт байна.

Батлагдаагүй төслүүдийг өргөн барьсан огноогоор нь авч үзвэл,

2016 онд өргөн барьсан 53, 2015 онд өргөн барьсан 45, 2014 онд өргөн барьсан 23 хууль, тогтоомж УИХ-ын хэлэлцэх асуудлыг дараалалд хүлээгдэж байна.

Хамгийн ойрдоо өмнөх УИХ-ын хаалтын чуулган дээр эцсийн найруулгыг сонсохоор төлөвлөсөн дараах хуулиуд бий.

  •  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд ;
  •  Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд;
  •  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд;
  •  Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд;
  •  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/;
  • • Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд.

УИХ-д хамгийн олон эмэгтэйчүүд сонгогдов

МАН үзүүлсэн итгэлийг дааж явах үүрэг бас “дарамт” их. Тэднээс хүлээж буй хүлээлт өндөр. Өмнө нь өөрсдөө шүүмжлэж, буруутгаж байсан олон асуудлыг шийдэх үүрэг тэдэнд оногдсон. Үндсэн хуулийн өөрчлөлт, төрийн албаны хуулийн шинэчлэл гээд давхар дээл, албан тушаалын халаа сэлгээ, төрийн албан хаагчдыг хоморголон халахыг эсэргүүцэж, энэ сэдвээр олон пи арыг тэд хийсэн.

@UyangaG75

@M.Batchimeg

@LuGantumur