2016.07.22

Оюутны сургалтын төлбөр, цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд нэн тэргүүнд анхаараасай

Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Манай намын мөрийн хөтөлбөрийн цөм хэсэг бол нийгмийн бодлогын асуудлууд. Эдийн засгийн хямралтай энэ үед байнгын хорооноос гарсан шийдвэр бүр иргэн рүү чиглээсэй гэж хүсч байна.

Оюутны сургалтын төлбөр, цэцэрлэгийн хүртээмж, багш нарын цалин тэтгэмж, урамшуулал зэрэг асуудлыг маш яаралтай байнгын хорооны ажлын албанд үүрэг өгч, тооцоо судалгааг нь хийлгэж, бодитой ажлуудыг хийх хэрэгтэй” гэсэн юм.