2016.07.22

Хуулийг үгчлэн дагах ёстой

УИХ-ын чуулганы үдээс өмнөх  хуралдаан хуралдлаа.

Өнөөдрийн хуралдаанаар баталсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонсож, Байнгын хорооны дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. Тэрээр  “Ерөнхий сайд батлагдаагүй хуулиар зөвшилцөл хийж буй ойлголт гарч байна. Байнгын хорооны даргыг томилохгүйгээр бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг оруулж ирсэн. Хуулийг үгчлэн дагах ёстой. Хуулийг төсөөтэй дагадаг ойлголт байхгүй.

МАН-ын бүлэг төрийг удирдаж байна уу, эсвэл хууль Монголын төрийг удирдаж байна уу? Хуульд нийцүүлэн ажиллахын тулд хүнд суртал гаргахгүй байж болдоггүй юм уу.

Нэр дэвшин гарч буй бүх хүмүүст амжилт хүсье. Хуулийг хэрэгжүүлэхэд тууштай хамтран ажиллаарай” гэлээ.