2016.07.28
Судан улсад үүрэг гүйцэтгэх буудлагын батальон жанжин туганд хүндэтгэл үзүүллээ
БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох Монголын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны 850 цэргийн алба хаагч тус газрыг зориход бэлэн болжээ. Дайчид өнөөдөр Монгол цэргийн оройн дээд сүлд Зэвсэгт хүчний Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлсэн байна.
Арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, дайчдын ар гэрийнхэн оролцжээ. Хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай үүрэг гүйцэтгэх Монголын цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллагын 700 гаруй, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн 100 гаруй алба хаагч багтжээ. Мөн 40 гаруй эмэгтэй алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ.
Дашрамд өгүүлэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан оролцож, нийтдээ 5 ээлжинд 4250 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байгаа аж.