Эхний ээлжинд бид ашиг сонирхлоо хойш нь тавих ёстой
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.08.03

Эхний ээлжинд бид ашиг сонирхлоо хойш нь тавих ёстой

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-МАН УИХ-д үнэмлэхүй олонхи боллоо. Засгийи газар ч бүрдээд авлаа. Эдийн засгийн хүнд хэцүү үед Засгийн газраа байгуулсан. Шинэ засаг юунаас ажлаа эхлэх нь зөв бол?

Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж үнэмлэхүй олон буюу 65 гишүүнийг төрд илгээлээ. Энэ ялалт араасаа маш их хариуцлага, хүлээлт дагуулж байна гэж харж байгаа. Одоо бид энэ хүмүүсийн итгэл, хүлээлтийг  алдалгүй ажиллахын тулд амаргүй ч гэсэн хатуу

ширүүн бүхнийг даван туулж ажиллахаас өөр замгүй. Энэ Засгийн газрын хувьд өмнөх Засгийн газруудыг бодоход харьцангуй богино хугацаанд байгуулагдлаа.Манайхны хуөьд харьцангуй мэргэжлийн Засгийн газар байгуулах оролдпогыг хийлээ. Тэр хүмүүс нь тухайн салбарт ажиллаж байсан болон мэргэжлийг нь эзэмшсэн хүмүүсийг тавьсан. Энэ хүмүүс албандаа очлоо гэхэд суралцах бус шууд ажил руугаа ороод явчих тийм мэргэжлийн хүмүүсийг тавих оролдпогыг хийсэн.

Мэдээж энэ үйл явцын дунд алдаа оноо гарсан. Үүнийгээ ч засч залруулсан гээд олон үйл явц болж өнгөрлөө.Энэ удаагийн Засгийн газар нийгэм, эдийн засгийн оношоо хамгийн түрүүнд зөв тавих ёстой. Монголын нийгэм, эдийн засаг өнөөдөр яг ямар байдалтай байна вэ, бид хаана нь яваа юм, төсвийн алдагдал хэд хүрчихэв, валютын нөөц хэд байна гэхчилэн бид оношоо зев тодорхойлохоос ажлаа эхлэх хэрэгтэй. Өмнөх Засгийн газрын үөд эдийн засгийн хямрал болоогүй гэж зүтгэн оношоо буруу тодорхойлоод байсан тул сэхэл авалгүй өдий хүрсэн. Монгол Улсын эдийн засаг өнөөдөр сэхээнд дусал залгуулсан байдалтай байна. Одоо бол яаралтай сэхээнээс гаргах ажлууд хийгдэх өстой.

-МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ард түмэн шаардаж эхэлнэ. Цалин, тэтгэвэр нэмэхээс эхлээд нийгмийн талын асуудлуудыг шийднэ гэсэн мөрийн хөтөлбөр биелэхэд хэцүү юм биш үү. Уул уурхайгаас хараат ганц тулгуурт эдийн засаг энэ ачааллыг даах уу. Эдийн засгаа солонгоруулна гэсэн ч тийм боломж бүрдэхгүй байгаа?

МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтуудын эхний гарцыг энэ намартаа нээж өгөх ёстой. Тухайлбал, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн томоохон төслүүд байна.

Энэ намар ажлыг нь эхлүүлж гэрээ хэлцлийг нь хийлгэхгүй бол ирэх хавраас ажип нь жигдэрч амжихгүй. Ингэж чадвап ирэх оны төгсгөл рүү манай эдийн засагт үр өгөөжөө өгч эхэлнэ. Нөгөө талдаа улс орны нийгэм, эдийн засгийн амьдралыг сайжруулахад хөрөнгө, мөнгө шаардагдахгүй хийгдэх ажлууд бий.

Ялангуяа засаглалын шинэчлэлтэй холбоотойгоор сахилга, хариуцлагыг дээшлүүлэх ёстой. Монгол Улс өнгөрсөн дөрвөн жил мөнгөөр тэр бүр дутаагүй. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын ахалсан Засгийн газар хамгийн их мөнгөтэй байсан Засгийн газрууд байлаа. Бодит үр дүн нь ард иргэдийн ахуй амьдралд нөлөөлсөн нөлөөллийг нь аваад үзэхээр зарцуулсан мөнгөнийхөө дэргэд бага л даа.

Тиймээс бид эхний ээлжинд сахилга, хариуцлага, засаглалаа сайжруулах ёстой. Нөгөө талдаа санхүүгийн сахилга батыг дээшлүүлж байгаа зүйлсээ хумиж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол гарын салаагаараа урсгах бүрт байгаа мөнгө нь барагддаг.

Мөн эдийн засаг болон улс төрийн бүлэглэл хоорондын үл ойлголцлоос болсон гацалт, зогсолт эсхүл тэдэн рүү чиглэсэн мөнгөн урсгал явсан зүйл харагдаж байгаа. Эхний ээлжинд бид ашиг сонирхлоо хойш нь тавиад эдгээр асуудлуудаа цэгцлэх ёстой.

-Эхлээд томоохон ордын асуудлуудаа шийдэх ёстой байх даа?

Оюу толгой, Таван толгой гээд томоохон төслүүд хөдлөх ёстой. Мөн Шивээ энержи эрчим хүчний төсөл, Таван толгойн цахилгаан станцын төсөл гэх мэтчилэн томоохон, эдийн засгийн эргэлтэд зайлшгүй орох ёстой төслүүдээ явуулах цаг нь болсон. Түүнчлэн хөдөө аж ахуйн тал дээр томоохон аян зарлах цаг боллоо. Тэгэхгүй бол малын гаралтай түүхий эдийн ханш ямар ч үнэгүй малчны хотонд хэвтэж байна.

Малын гаралтай түүхийгэдийг малчны хотноос нь эхлээд хэрэглэгчийн гарт хүргэх хүртэлх тэр загварчлалыг явуулахын тулд хөрөнгө мөнгө татах шаардлагатай. Ингэснээр бид хөдөө аж ахуй, эрчига хүч гэсэн эдийн засгийн хоёр бат хөлийг бий болгох юм. Үүнийг дагасан бүтээн байгуулалт өрнөж таарна.

Тэгэхгүй бол ганц хөлтэй эдийн засаг аль нэг нам, улстөрчийн амбицаас шалтгаалаад унах аюултай байдгийг бид хангалттай харсан. Дөнгөж урагшаагаа ганц алхчихаад хойшоогоо хоёр, гурав алхаж болохгүй. Ийм зүйл сүүлийн 20 жил ажиглагдаж байгаа.

Тиймээс тогтвортой тасралтгүй урагшлах хөгжлийн загварчлалаа гаргаж явах ёстой. Тэр хөгжлийн загварын гол үндэслэл нь олонд хүртээмжтэй эдийн засгийн бодлого байх юм. Тухайн эдийн засгийн үр өгөөж хэдэн хүнийг баяжуулах бус нийт иргэдэд, айл өрхөд нөлөөллөө үзүүлдэг байх хэрэгтэй.

-Өмнө нь Засгийн газар тогтворгүйн улмаас гадны хөрөнгө оруулагчид зайгаа барьсан. Одоо МАН үнэмлэхүй олонхи болсон юм чинь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх үү. Ам.долларын ханш түүхэндээ байгаагүйгээр 2090 төгрөгтхүрчихлээ. Энэ бүхнийг яаж зохицуулах вэ?

Ардчилал, зах зээлийн үндэс нь ардчилал юм. Иргэд бидэнд итгэл өгч сонгож байгаа. Харин тэр хүмүүсийн төлөөлөл болж бид төрийн эрхийг барилцаж байгаа. Зах зээл чинь мөн итгэл дээр тогтдог. Хоёр хүн бизнес -хийхдээ гэрээ байгууллаа гэхэд итгэлцэл дээрээс л байгуулдаг. Тиймээс итгэлийг сэргээх алхмыг хамгийн түрүүнд хийх ёстой. МАН түмэн олныхоо итгэлийг авч засгийн эрх барих болсноос хойш хөрөнгө оруулагчдын зүгээс итгэх итгэл сэргэж байна гэж харж байгаа.

Ялангуяа хоёр хөршийн талаас итгэл сэргэж байна гэж бодож байгаа шүү. Одоо нэгэнт ингэж бий болж буй нааштай хандлагыг бид бодит ажил болгож хэрэгжүүлэх цаг иржээ. Бидний зүг итгэлийн харцаар харж буй тэр харцыг зүтгэлээр хариулах ёстой. Хэдэн сайд нар л томилогдсоноос биш Засгийн газар бүрэн гүйцэд бүрдээгүй байна. Тиймээс ирэх намраас энэ Засгийн газрын хийж хэрэгжүүлэх ажил итгэлийг нь улам төрүүлэх байх.

Ялангуяа төсвийн тодотгол хийх үед төсвийг алдагдалгүй батлах чиглэл рүү үнэхээр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх шаардлага байна. Тэгэхгүйгээр болсон болоогүй баахан хөрөнгө оруулалт зарлаад, орж ирэхгүй орлого тооцоод төсвөө баталчихдаг.

Аж ахуйн нэгжүүд баахан бүтэхгүй тендер рүү орчихдог. Нөгөё аж ахуйн нэгжүүд нь мөнгөө авч чаддаггүй тул гацаанд ордог тал бий. , Концесс нэрээр баахан ажил зарлаад гадныхан ажлаа хийгээд дууссаныхаа дараа  мөнгөө авч чаддаггүй ийм тохиолдол их байгаа. Тиймээс 1 бодит нөхцөл байдал дээрээ 1 зөв оношлогоо хийж алхаж  чадвал сайн. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдад үнэнээ л хэлэх ёстой. Тэгж байж тэд бидэнд итгэж ажиллана.

-Одоогоос жилийн өмнө  УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдДэдсайдыноронтоо хэрэггүй. Үрэлгэн зардлыг  нэмэгдүүлж байна хэмээн хамгийн их шүүмжилж , байсан ч дэд сайдын орон тоог нэмчихлээ. Эдийн 1 засаг хүнд байхад хэлсэн амнаасаа буцах ямар шаардлага байсан юм бэ?

Энэ удаагийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлахдаа илүү цомхон, чадварлаг байх тал дээр анхаарч ажилласан. Яам, агентлагийн түвшинд бид орон тоог 1000 гаруй хүнээр цомхотгож байна. Мөн яамд болон сайд нарын тоог цөөлсөн. Цаашид бид тухайн бүтэц тэр ажлыг хийж чадах уу гэдэгт анхаарал хандуулах ёстой. Нэг хоёр сайдыг нэмж, хасахаас илүүтэй бодит үр дүн, нийгэмд үзүүлэх нөлөөллийг бодолцох хэрэгтэй.

Миний хувьд өөрөө дэд сайдаар ажиллаж байсан болохоор Монгол Улс дэд сайдтай байх ёстой гэдэг зарчим барьж ирсэн. Тэр дээрээ ч хэвээрээ байна. Дан ганц Монгол Улс ч гэлтгүй бүхий л улс орнуудад орлогч сайдын орон тоо бий. Дэд сайд байснаар яамдын уялдаагхангах, ялангуяа хоёр гурван чиглэлийн асуудал нэг яаман дээр төвлөрч байгаа үед салбар хариуцсан дэд сайдыг томилох нь ажил явахад хэрэгтэй. Дэд сайд нар ачаалал өндөртэй ажилладаг хэрнээ нэг дэд сайдад гардаг зардал жилдээ таван сая орчим төгрөг байдаг. Туслах, жолооч, дэд сайд гэсэн гурван орон тоо л байдаг юм. Тиймээс урсгал зардал энэ тэр бага л даа. Тиймээс улс төр талаасаа дэд сайдыг ажиллуулна гэдэг