Энэ тухайд УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг байр сууриа илэрхийллээ.
Манай намын дарга албан бичиг ирэнгүүт Удирдах зөвлөлийн хурлаа зарлаж өчигдөр хуралдсан Дүрмийн дагуу төлөөлөх зөвлөлөө хуралдуулъя гээд өнөөдөр хуралдаж байна. Төлөөлөх зөвлөийн хурлаар тухайн засагт хамтарч орох урилгын талаар намын төлөөлөх зөвлөл буюу гол удирдах байгууллага хэлэлцэхээр байна. Бид анхнаасаа хамтарсан засагт нэгдэж орох шийдвэрээ гаргасан. Энэ байр суурь хэвээрээ байна. Энэ удаагийн урилгыг хүлээж аваад эхлүүлсэн ажлаа дуусгах, Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөр ХҮН намын мөрийн хөтөлбөрөөс Эрчим хүчний реформ, Боловсролын реформ өндөр хувьтайгаар орсон. Намын зорилго бол сонгуульд орсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, сонгогчиддоо үйл ажиллагааныхаа тайланг тавих байдаг. Бид дээрх 2 салбарын реформ хийхэд хувь нэмрээ оруулаад явна.
Эх сурвалж: