2010.09.29

УИХ-ын гишүүд мянган оюутны дотуур байрны ажилтай танилцав

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.БатЭрдэнэ, Ц.Сэдванчиг, С.Бямбацогт нар өчигдөр оюутны хотхонтой танилцав. Өнгөрсен намрын чуулганы үеэр тэд хөдөө, орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнуудын орон байрны нөхцлийг сайжруулахаар "1000 оюутны дотуур байр барих" асуудлыг төсөвт суулгуулсан юм. Тэдний эхлүүлсэн энэ ажил үр дүнгээ өгч эхэлжээ. Дотуур байр барих газар бэлэн болсон байна. Хотын захиргаанаас олго-сон газарт 10 давхар хоёр дотуур байр сүндэрлэх бөгөөд орон нутгаас ирж суралцдаг 1000 оюутныг байрлуулах юм байна. Одоогоор цахилгаан, дулааны ажлуудыг хийж дууссан тухай БСШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Б.Цэрэн хэлсэн. Тэрээр оюутны байр барих ажил үргэлжилж байгаа ч төсөв мөнгөний бэрхшээлээс болж удаашралтай байгааг ч мөн дуулгаж байлаа.Шинээр баригдаж байгаа фитнесс заалтай, номын сантай, 10 давхар тохилог дотуур байрны нэг өрөөнд гурван оюутан амьдрах зориулалттай бөгөөд дотроо ариун цэврийн ерөө, гал тогооны тасал-гаатай байх аж.Дашрамд дурдахад, улсын хэмжээнд 25 мянга орчим хөдөө, орон нутгийн оюутан дотуур байргүйн улмаас хамаатан садныдаа амьдардаг гэсэн тоо байдаг аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.