2016.08.17

“Өвсний үндэс” хөтөлбөрт таван аймаг, нэг дүүргийн сургууль, цэцэрлэг хамрагдах боллоо

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжсэн төслийн тоо 500-д хүрч байгааг тохиолдуулан тус яамнаас өчигдөр /2016.08.16/ 12 цагт ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргил болон Эрүүл мэндийн яамны сайд А.Цогцэцэг нар ёслолын арга хэмжээнд урилгаар оролцож, үг хэллээ.

Мөн ёслолын арга хэмжээнд Японы Элчин сайд Такэнори Шимизү болон, холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга нар оролцож, гэрээнд гарын үсэг зурсан юм.Дэлгэрэнгүй бичлэгээс үзнэ үү.