БСШУС-ын сайд Д.Сумъяаг хүлээн авч уулзлаа
2016.08.19

БСШУС-ын сайд Д.Сумъяаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын гавъяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа өнөөдөр /2016.08.20/-нд эх орондоо ирлээ.

Түүнийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзсан юм.

Энэ үеэр түүнтэй хамт Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш О.Балжинням, Х.Эрдэнэт-Од нар байлцав.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг өндөр амжилт гаргаж, Бразил улсын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан явдалд талархаж байгаагаа илэрхийлээд их спортын замналд нь амжилт хүссэн юм.

Д.Сумъяа нь  “Рио-2016” зуны олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, эх орон, ард түмнээ баярлуулсан билээ.