
2016.09.12
Чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан оролцлоо
“Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын II чуулга уулзалт” 2016 оны 9 дүгээр сарын 8–10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо злхион байгуулагдаж байна.
Чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан /2016.09.09/-нд Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо. Нэгдсэн хуралдаанд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарын холбогдох албаны хүмүүс оролцов.
“Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт”-д хилийн чанадаас 150 гаруй төлөөлөгч оролцож байна. Нэгдсэн хуралдаан төрийн байгууллагууд ба хилийн чанад дахь монголчуудын холбоод, ТББ-уудын хамтран ажиллах тогтолцоо зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.