БОАЖ-ын сайд Д.Оюунхорол
2016.09.22

Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлыг хасч болохгүй

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа хэдий ч ирэх жилийн байгаль орчноо сэргээх зардлыг тодорхой хэмжээнд тусгах нь зүйтэй гэж үзэж байна.

Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай аль ч улсад байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлыг тэргүүн хэмжээнд тавьдаг. Гэтэл нөхөн сэргээлт хийхгүй хоосон нүх үлдээгээд алга болсон хөрөнгө оруулагчид болон дампуурчихсан компанийн хойноос хөөцөлдөөд үр дүн гарахгүй тохиолдол олон.

Тиймээс энэ тохиолдолд улсын зүгээс хөрөнгө гаргаж нөхөн сэргээлт хийгээд харин дараа нь тэрхүү зардлыг шүүхээр гаргуулж авах боломж байна. Нөгөө талаар ойн нөөц хомс орны хувьд хулгайн мод, самарчдын хөлд дарагдсан ойг хамгаалах зардлыг заавал тусгах шаардлагатай байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү ?