Ч.Мэргэн: Гадаадын шууд хөрөнгө оруулалт 80 орчим хувиар буурсан
Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн
2016.09.23

Ч.Мэргэн: Гадаадын шууд хөрөнгө оруулалт 80 орчим хувиар буурсан

Хөрөнгө оруулалт жилээс жилд буурсаар байна. Оргил үе гэж хэлж болох 2011 онд 4,7 орчим тэрбум ам.долларт хүрч байсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2015 оны байдлаар 190 гаруй саяд хүрч буурчээ. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт жил дараалан буурч байгаа шалтгааныг салбарын мэргэжилтнүүд тодорхойлж байна. Бизнес эрхлэгчдийг төлөөлөн Монголын Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн хэлэхдээ: "Эдийн засгаа сэргээхийн тулд татварын бааз сууриа нэмэх ёстой. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр бодлого гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг одоогийнхоос илүү үр дүнтэй, ухаалаг зарцуулах хэрэгтэй. Баялаг бүтээгчид, гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжихээ тодорхойлох хэрэгтэй" гэсэн юм.