Ургац хураалтын мэдээ гарчээ
2016.10.03

Ургац хураалтын мэдээ гарчээ

2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.

9 дүгээр сарын 23-ны байдлаар 64.2 мянганга-г ангилан хадаж,нийтдээ 110.4 мянган га-гаас 169.7 мянган тонн үр тариа, 8.0 мянган га-гаас 83.1мянган тонн төмс, 4.1 мянган га-гаас 48.7 мянган тонн хүнсний ногоо, 6.0 мянган га-гаас 17.9 мянган тонн тэжээлийн ургамал, 4.2 мянган га-гаас 2.7мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. 

Ургац хураалтын ажилд 1200 гаруй цэргийн албан хаагч, 808 оюутан, 560 сурагч, нийтдээ 2568 хүн гэрээгээр ажиллаж байна.

Цаг агаарын мэдээ

Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 9-р сарыэ 24-нд баруун болон зүүн зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно, 27-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 24,26,27-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байх төлөвтэй байна.

Ургацын төв штаб