2008.10.06

Ц.Даваасүрэн: Ноолуур үнэгүйдвэл малчид юугаараа амьдрах юм

УИХ-аас тогтол балталж нэг килограмм ноолуур тутамд 500 төгрөг олгох эсэх тухай яриа Төрийн ордонд өрнөж байна. малчдад 30,5 тэрбум  төгрөгийн нөхөн олговор өгөх асуудал гишүүдийг хоёр хуваагаад байна. “ноолуурын үнийн зөрүүг төрөөс нөхөн өгөх нь зөв, буруу аль нь болох талаар УИХ-ыг гишүүн Ц.Даваасүрэнгээс хариулт  авлаа.

-Малчдад ноолуурын татаас олгоно гэдэг үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байгаа хэрэг. Бусад оронд ч ийм л байдаг. Япон орон цагаан будааны үйлдвэрлэлээ төрөөс дэмждэг. Үүнтэй л адил. Малчид манай орны гол үндэсний үйлдвэрлэгчид. Бид зүгээр л малчин гэдгээр нь харж болохгүй. Ямааны тоог хэт олшрууллаа гэх шүүмжлэл байна. Үүнийг малчид өөрсдөө зохицуулчихна. Тэд байнгын цалинтай хүмүүс биш. Малчдад хоёр л гол орлого байгаа. Мах, ноолуур. Гэтэл махны үнийг хямдруулахаар хаа сайгүй үзэж тарж байна. Дээрээс нь ноолуур үнэгүй болчхоор малчид юугаараа амьдрах вэ. Хүнд үед нь төр ганц удаа туслахад болохгүй нь юу байна. Хот руу ирж буй их нүүдлийг зогсооё гэвэл малчдад дэмжлэг хэрэгтэй. Энэ мөнгийг Монгол Улсыг хөгжүүлэх сангаас гаргана уу, төсвийн татаасаар бүрдүүлнэ үү Сангийн яамныхны мэдэх асуудал.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.