2008.01.01

Хөдөө аж ахуйн салбарт 20 үйлдвэр барина

БНХАУ-ын Засгийн газраас манай улсад 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон. Энэхүү зээлийн үүсвэрээс 200 сая ам.доллараар нь хөдөө аж ахуйн салбарт 20 үйлдвэр барихаар болжээ.

Шинээр барих үйлдвэрийн 12 нь мах, хоёр нь хуурай сүү, гурав нь гурил, үлдсэн нь чацаргана боловсруулах чиглэлээр үйл ажиллаа явуулах аж.

Сүүний үйлдвэрүүдийг төв суурин газрын ойролцоо байгуулахаар шийдвэрлэсэн байна. Харин мах нийлүүлэлтийн бүсийг тодорхойлсны үндсэн дээр махны 12 үйлдвэрээ барих юм байна.

Max нийлүүлэлтийн бүсэд үйлдвэр барьж, малаа шууд үйлдвэрт тушаасан малчинд урамшуулал олгох зарчмаар ажиллуулах бодлогыг салбарын яамнаас баримталж байгаа аж.

Зээлийн эх үүсвэрээр 20 үйлдвэр барьснаар ажлын байрны тоо нэмэгдэхээс гадна махны үнэтэй холбоотой эдийн засгийн хүндрэлүүд тодорхой хэмжээгээр буурах юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.