Эрдэнэтийн 49% хуулийн дагуу очсон эсэхийг тодруулахаар ажиллаж байна
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр улстөрчдийн луйвар хуйвалдааны золиос болж ХХБ-ны гарт орсон учраас монголын төр яаралтай өмчөө хамгаалж үлдэх ёстой гэж олон нийт үзэж байна.
Тэгвэл эхний байдлаар эрдэнэт үйлдвэрийн 49% хуулийн дагуу худалдаа хөгжлийн банканд очсон эсэхийг тодруулахаар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2016 оны 02 сарын 20 ноос өмнө энэ хуульд хамрагдъя гэж хүсэлт гаргасан. Бүх аж ахуй нэгжид нээлттэй.
Гарсан зөрчил үйлдэл нь 2015 оны 04 сарын 10 наас өмнө байх ёстой энэ хугацаанд өмнөх асуудлыг тайлан балансаараа тусгаж оруулж ирэхэд хамрагдана гэж заасан байдаг.
Энэ хүрээндээ Монголиан Корпер корпорэшн компаний үүсгэн байгуулагдсан дүрмийн санд нэмэгдсэн эдгээр асуудлууд яах аргагүй эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдсан.