Эрдэс баялгийн ил тод байдлын хууль батлахын учир
2015.10.02

Эрдэс баялгийн ил тод байдлын хууль батлахын учир

Монгол улсын орлогын 50 гаруй хувь уул уурхайгаас төвлөрдөг учраас хүн амыг тэжээх үндсэн эх үүсвэр болдог. Тэр ч утгаараа уул уурхайн олборлолт хийдэг компаниуд эрс олширсон. Харин уул уурхайгаас олсон баялгаа юунд зарцуулж байгаа нь далд байсаар байна. Эрдэс баялаг гэдгийг Үндсэн хуульд ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байдаг зүйл гэжээ. Тиймээс энэ баялгийг ашиглахын тулд ард түмнээс зөвшөөрөл авч хэрэглэх ёстой ба олсон орлогоо ил тод нээлттэй мэдээлж байх ёстой.

Олон улсын судалгаагаар Монгол улсын эдийн засгийн 30 гаруй хувь нь далд байдаг гэсэн дүн гарчээ.

Олон улсын судалгаагаар Монгол улсын эдийн засгийн 30 гаруй хувь нь далд байдаг гэсэн дүн гарчээ.  Ийм далд байдлыг арилгахын тулд Монгол  улс 2006 оноос тухайн үеийн Засгийн газар ил  тод байдлын санаачилгад нэгдэе гэж мэдэгдэл гаргаж Олборлох үйлдвэрлэлийн Олон улсын санаачлагад албан ёсоор нэгдсэн. ОҮИТБС-д нэгдсэнээр 2006 онд 64 аж ахуйн нэгж санаачлагад хамрагдсан бол 2013 онд 1197 аж ахуйн нэгж болж хамрах хүрээ нь өргөжжээ. Гэхдээ энэ тоо хангалттай биш юм. Яагаад гэвэл зарим компаниуд хаанаас ямар баялгийг олборлосноо, төрийн байгууллагууд нь уул уурхайн авсан мөнгөө хаана хэрэглэснээ ил тод тайлагнадаггүй. Ил тод тайлагнахгүй байсан ч буцаан хариуцлага тооцох хариуцлагын тогтолцоо учир дутагдалтай хэвээр байна.

Тийм ч учраас Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг санаачлан гаргасан юм. Улмаар хуулийн төсөлд тайлан, хандив болоод хугацаа хэтэрсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ч хуульчилж өгчээ. Хуулийн төсөл батлагдсанаар ААН-үүдийн үргүй зардал буурч мөн тухайн компанийн үндсэн үзүүлэлтүүд ил тод болж олон нийтийн зүгээс хяналт тавих боломжтой болох аж. Ер нь эрдэс баялгийн салбарын орлогын хуваарилалт, зарцуулалт ил тод болсноор баялгийн удирдлага илүү зохистой болох боломжтой юм.