Оюутолгой ард түмний мэдлээс гарлаа
Өчигдөр өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын цэцийн 2015 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч иргэн Л.Цогийн гаргасан мэдээллийн дагуу Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тотгоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтад “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна.