Эрдэнэт үйлдвэрийн 49%-тай холбоотойгоор гишүүд ийн хэлэв
Хувьцааг худалдан авсан эх үүсвэр, улсад төлөх татвар зэрэг нь тодорхойгүй байгаа учраас нууцын зэрэглэлтэй байсан мэдээллийг нийтэд ил болгох ёстой гэж үзэж байгаа. Энэ талаар гишүүд байр сууриа илэрхийллээ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: УИХ-ын гишүүн Ц.Нямдоржыг бид ганцаардуулахгүй. Энэ асуудлыг шалгах, үнэн мөнийг нь тогтоох олон түмэнд мэдээлэх хүсэл зориг бүхий гишүүд нилээд олон байгаа. Энэ зөв буруу гэж хэлэх эрт юм. Үнэн бодитоогоор нь Монголын ард түмэнд хүргэх ёстой.
УИХ-ын гишүүн Л.Болд: Үнэхээр үнэн бол сонгуулийн маргааш шийдээд үнэн зөвийн тогтоох ёстой шүү дээ. Гэтэл одоо бараг 3-4 сар боллоо. Энэ бүх хугацаанд юу ч байхгүй чимээгүй байж байснаа. Одоо дахиад орон нутгийн сонгуулийн өмнө ахин нөгөө хөзрөө гаргаж ирээд том луйвар хийж гээд ийм улстөр хийгээд байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үндсэн тоог нь хэлж мэдэхгүй байна барагцаагаар ярих юм бол 150 сая долларын татвар төлөгдөх ёстой. Тэгж байж эрх нь тухайн этгээдэд албан ёсны болох ёстой. Тэгэхээр нөгөө 35 тэрбумын Капла гээд л нэг л их бужигнаад л байсан. Би одоо 150 сая төгрөгийг яриад байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Монголчууд хардах эрхтэй. Тийм болохоор хүн болгон янз янзаар тайлбарлаж харж байна. УИХ, ЗГ –ын ажлын хэсэг шууд банкны үйл ажиллагааг ороод хянаж шалгах эрх байхгүй. Банк бол тусдаа бие даасан хуультай байгууллага. Монгол банканд тусгайлсан хянаж шалгах заалтыг оруулсан. Одоогоор бол ноцтой нөхцөл байдал байхгүй.