2016.11.01
Дөрвөн аймгийн малчид “Гамшгийн эрсдлийг бууруулах” төсөлд хамрагдана
Зуд ой хээрийн түймрээс сэргийлэх даван туулах чадавхийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ.
Энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газар, Японы ядуурлыг бууруулах сан, Азийн хөгжлийн банкны итгэмжлэхтэйгээр гурван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэх юм байна.
Гурван сая америк доллар бүхий өртөгтэй төсөл дөрвөн аймагт хэрэгжинэ. Байгалийн гамшгийн эрсдэл өндөрт тооцогддог. Дорнод, Говь-Алтай, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн малчид зуд, ган, гал түймэр гэх мэт байгалийн гамшгийг давах чадамжийг зохих хэмжээнд эзэмших юмаа.