Батлан хамгаалахын яам Нийслэл Улаанбаатар хот хамтарч ажиллана
2016.10.26

Батлан хамгаалахын яам Нийслэл Улаанбаатар хот хамтарч ажиллана

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар хоёр салбарын хооронд 2016-2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт нийслэлийн хөгжил, цэцэглэлтэд батлан хамгаалах салбар гар бие оролцохоор тусгасан байна. Ялангуяа, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, дүүргүүдийн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиуд болон төрийн өмчит үйлдвэрийн газруудыг оролцуулж, дэмжлэг үзүүлэхээс гадна хотын ногоон байгууламжийг хамгаалж, ой хээрийн түймрээс урдчилан сэргийлэх ажилд цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэдийг татан оролцуулахаар тусгажээ.

Мөн иргэд, олон нийтэд Эх оронч үзэл, хүмүүжил, Зэвсэгт хүчнийг сурталчилахад хоёр тал хамтрах юм. Талууд санамж бичгийн хүрээнд тусгасан ажлаа тухайн жилд төлөвлөн, хэрэгжилтэд нь харилцан хяналт тавьж ажиллахаар болсон байна.