“Делигийн тунхаглал“-ыг гаргана
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал өнөөдөр Энэтхэг улсын Шинэ Дели хотноо эхэллээ.
Манай улсаас Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Л.Саянаа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Бага хурлаар 2015 онд Японы Сендай хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хурлаас НҮБ-ын гишүүн 187 орон соёрхон гаргасан “2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн” Азийн бүс нутгийн төлөвлөгөөг батлах, гамшгийн эрсдэлийг бууруулахад улс төрийн дээд түвшний оролцоог хангахын тулд “Делигийн тунхаглалыг” гаргах ач холбогдолтой юм.
Азийн сайд нарын анхдугаар бага хурал энэ сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.