"Хүнсний аюулгүй байдал-Багц сургалт" амжилттай өндөрлөлөө
Монголын Хүнсчдийн Холбоо Технологийн дээд сургууль, Мах Маркет ХХК, Кайлас ХХК-тай мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд үйл ажиллагаандаа хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог нэвтрүүлж, хэвшүүлэн ажиллах, (Эрүүл ахуйн болон Үйлдвэрийн зохистой дадал) дотоод хяналтын лаборатори байгуулах, HACCP тогтолцоо, хиам, махан бүтээгэхүүний шинэ техник технологийн талаар зөвлөгөө өгөх, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор "ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-БАГЦ СУРГАЛТ"-ыг Улаанбаатар хот, Орхон, Ховд, Говь-Алтай аймгийн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгдийн дунд 2016 оны 11 дүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.
Тус сургалтаар танхимын болон загвар үйлдвэрүүд, орчин үеийн лабораторид шинжилгээ хийн
-ХАБ-ын хяналтын тогтолцоо ЭАЗД, ҮЗД-ыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, хэвшүүлэн ажиллах;
-HACCP тогтолцооны тухай ойлголт, баримт бичгийн шаардлагуудын талаар;
-Мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах хяналтуудын талаар;
-Үйлдвэрлэлийн байранд тавих шаардлага, шалгуурын талаар;
-Дамжин бохирдлын үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар;
-Дотоод хяналтын лаборатори байгуулах, шинжилгээний арга зүй, аргачлалын талаар;
-Дотоод хяналтын бүртгэл хөтлөх, дотоод хяналтыг үр дүнтэй гүйцэтгэх;
-Хиам, махан бүтээгдэхүүний шинэ технологи, цаашдын чиг хандлага;
-Аромадон компанийн жор, түүхий эдийг ашиглан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж гэх мэт олон мэдлэг, мэдээллийг олж авлаа.
Та бүхний цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсэн ерөөе