.Засгийн газар өмнө нь өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн өвөлжилт хүндэрсэн, хүндрэх нөхцөл бүрдсэн аймгуудын малчдад тусламж үзүүлэх чиглэлээр Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар шийдвэрлэсэн юм.
Орон нутагт хийсэн судалгаагаар:
Аймаг, сум, баг, малчин өрх бүрт хүрч ажиллах, үүний тулд бүх түвшинд ажлаа давхардалгүй зохион байгуулж, тусламж шаардлагатай хүн бүрт хүрч ажиллахыг зорьж байгааг Шадар сайд уулзалтын үеэр тэмдэглэв.
Мөн Олон улсын байгууллагууд дэмжлэг, тусламж үзүүлэх боломж, бололцооныхоо талаарх мэдээллээ ОБЕГ-т хүргүүлвэл шийдвэр гаргах, тусламжийг оновчтой хуваарилахад тус нэмрээ өгнө гэж үзэж байгаагаа илэрхийлэв.