Н.Учрал сурагчдын амралтыг сунгах санал гаргажээ
УИХ-ын гишүүн Н.Учрал
2016.12.27

Н.Учрал сурагчдын амралтыг сунгах санал гаргажээ

УИХ-ын гишүүн Н.Учрал сурагчдын амралтыг сунгах саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд гаргажээ.

Тэрбээр хүйтний эрч чангарч, агаарын бохирдол нэмэгдсэн энэ үед амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон. Энэ үед бага, дунд ангийн сурагчдын амралтыг сунгах талаар салбар яамнаас судлахыг санал болгосон байна.

Хувиар ёсоор бага ангийн сурагчид энэ пүрэв гарагаас эхлэн гурван долоо хоног амарна. Харин түүний сонгогдсон тойргийн иргэдээс сурагчдын амралтыг сунгах талаар санал хүсэлт ирж буй тул ийн салбарын сайдад хандаад байгаа аж.

Н.Учрал хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тэр тусмаа хүүхэд багачуудад аюулгүй, ээлтэй орчин бий болгохыг тэргүүн зорилгоо болгон ажилладаг тул ийнхүү хүсэлт гаргаж байгаагаа илэрхийлсэн байна.