Л.Болд: Шинэ оны өмнөх томилгоо шинэчлэлийг авч ирээсэй
УИХ-ын гишүүн Л.Болд:
Хууль, хүчний байгууллагын ажлын гологдол гэдэг бол үнэхээр ноцтой асуудал. Үүний цаана дандаа хүний амь, амьдрал, хувь заяа, нийгмийн тогтвортой байдал явж байдаг. 1990 оны ардчилсан хувьсгал хийхэд эдийн засаг, улс төрийн шалтгаантай гэхээс илүүтэй хууль эрх зүйн доголдлын шалтгаан байсан.
Хуулийн байгууллага бүхэлдээ захиргаадалтанд автчихсан. Бүх зүйлийг дээрээс шийддэг нийгмийг бүхэлд нь хөдөлгөж байсан цаг үе. Бид Үндсэн хуулийнхаа 20 жилйин ойг хэдхэн хоногийн дараа тэмдэглэх гэж байна. Манай шинэ нийгмийн гол онцлог бол нийгмэд шударга ёс тогтоох хуулийн засаглалыг хэрэгжүүлсэн явдал байгаа юм.
Тэгэхээр өнөөдөр хуулийн дээд шатны байгууллага болох Дээд шүүхийн шүүгч, Ерөнхий прокурорын орлогчыг томилж байгаа явдал бол энэ оны төгсгөлийн сүүлийн чуулганаар хэлэлцэж баталж байгааг би ерөөлтэй үйл гэж бодож байна. Тиймээс шинэ онтой зэрэгцэн хийгдэж байгаа та бүхний томилгоо манай хууль эрх зүйн салбарт шинэчлэлийг авч ирээсэй гэж сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэх байна.
Цаашид энэ нийгмэд хар мөр үлдээсэн хар үйл явдлууд битгий гараасай гэж хүсэж байна. Хаалттай, бусдаас нууж хааж хийсэн бүхэн өнгөрсөн нийгмийн сүйрэл байсан. Өнгөрсөн нийгмийн сүүдэр болсон энэ тогтолцоог бид өнөөдөр өөрчлөн шинэчилэх цаг мөч ирж та бүхнийг сонгож байна гэж ойлгож байна.
Асар их хүндрэл, олон талын эргэлзээ дундаас томилогдож байгаа та бүхнийг шинэчлэлийн толгой, манлайлагч нар байгаасай гэж хүсээд амжилт хүсье. Цаашид энэ танихимд та бүхэн ажил, амжилтын үр дүнгээ хэлэлцэх байх гэдэгт итгэлтэй