2016.12.28

О.Баасанхүү: С.Зоригийн хэргийн яллах дүгнэлтийг захиалгат аллага гэсэн нь үнэн үү?

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарын томилгоог хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Нийслэлийн Ерөнхий прокурор, Улсын Ерөнхий прокурор хоёр сууж байна. Нийслэлийн Ерөнхий прокурор албан тушаал ахиж Улсын Ерөнхий прокурорын орлогч болох гэж байгаа юм байна.

Би Орхон аймгаас нэр дэвшиж гарсан хүний хувьд С.Зоригийн хэрэгт ял  Орхон аймгийн иргэн ял аваад байгаа. Тий учраас би энэ хэрэгт их анхаарал хандуулж байна. Яллах  дүгнэлтийг захиалгат аллага гэж үзсэн юм уу. үгүй юм уу? Яллах дүгнэлтийнх нь зүйлчлэлийг харж байхад зөрүүтэй ойлголт гараад байгаа юм.

Дараагийн асуудал нь Хавдар судлалын үндэсний төвд Эммрайн аппрат авч өгнө гээд 1.2 тэр бум төгрөг баталсан. Гэтэл 3.6 тэр бумаар тухайн аппратыг авсан тухай иргэн гомдол гаргаад хуулийн байгууллагад шилжүүлсэн. Энэ асуудалд хэрэг үүсгээд шалгаж байна уу зүгээр тайлбар маягаар явж байна уу?  Хэрэгт хяналт тавьдаг прокурорын хувьд хуульд нийцсэн хариулт өгнө байх гэж бодож байна.

Оффшор дансны тухайд гэхэд маш олон тэр бум ам долларын тухай асуудал ил гарчихаад байгаа. Үндэслэлгүй хөрөнгө гээд хуульдаа заагаад өгчихсөн. Үүнтэй нь холбоотой баримт мэдээллүүд ил гарчихаад  байхад яагаад үүнийг нь нотлох баримт болгож үзээд шалгаж болдоггүй юм бэ?  Заавал хэн нэгэн гомдол гаргаж эсвэл ямар нэг хууль гаргах гээд байдаг нь ямар учиртай юм бэ?

Улсын Ерөнхий прокурор: Захиалгаар хүний амийг хохироосон гэдэг зүйл ангиар ялласан

С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал таван хоног хуралдаж шүүхийн дүгнэлт гарсан. Шүүхээс та бүхний шалга гэсэн хүмүүс захилгат алллага хийсэн болох нь нотлогдсон гэж үзээд яллах дүгнэлт гаргаж байна. Гомдол гаргавал давж заалдах боломжтой. Захиалгаар хүний амь нас хохироосон гэдэг зүйл ангиар ялласан. Гэмт хэрэгтэн үйлдсэн хэргээ нуун далдлахын тулд 4 хүнийг шатааж амь насыг нь хохироосон байдаг. Шүүх гэм буруутай гэж үзээд дүгнэлтээ гаргасан. Давж заалдах бол түүний дараагаар эцсийн шийдвэр нь гарна байх.