С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
2015.10.05

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчиллын “Алтан хараацай” С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх ёслол боллоо.

Жил бүр уламжлал болсон энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн М.Зоригт, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл болон С.Зориг агсны ах, дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

/Mонгол ТВ/

УИХ-ын гишүүн Л.Болд хэлэхдээ “Өнөөдөр УИХ-ын чуулган дээр гишүүд  албан ёсоор босч хүндэтгэл үзүүлсэн. Энэ хэрэгт одоог хүртэл анхаарал хандуулж байгаа, цаашид ч ямагт анхаарна гэдгийг УИХ-ын дарга илэрхийлсэн. Ардчилсан хувьсгал С.Зориг хэмээх удирдагчтай байсан учраас тайван замаар, сайхан ирээдүйг авчирсан. С.Зориг агсны хэргийг илрүүлэхийн төлөө бүхий л арга хэмжээг авах шаардлагатай” гэлээ.