Өнөөдөр С.Зориг агсаныг дурсах өдөр
2009.10.02

Өнөөдөр С.Зориг агсаныг дурсах өдөр

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг тэртээ 11 жилийн өмнөх энэ өдөр бусдын гарт онц хэрцгийгээр алагдан, амь насаа алдсан билээ.
Жил бүрийн энэ түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөх ёслол болдог билээ. Үүний жишгээр өнөөдөр 12.00 цагт түүний ойр дотны хүмүүс, журмын нөхөд, Ерөнхийлөгч зэрэг хүмүүс түүний хөшөөнд цэцэг өргөх ажээ. Түүнээс гадна орой 19.00 цагт Сүхбаатарын талбайд зул өргөх арга хэмжээ болох юм. Энэ арга хэмжээг Монголын буддын шашинт оюутны холбооныхоос санаачлан зохион байгуулж байгаа юм байна.

Түүнийг хөнөөсөн хэрэг өдий 11 жилийн дараа ч илрээгүй байгаа билээ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЦЕГ-ханыг дуудаж С.Зориг агсны хэргийн явцтай танилцаж мэдээлэл авсан бол УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Д.Батбаяр нар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Ерөнхий сайдад асуулга хүргүүлээд байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.