Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг
2015.04.22

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн  С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Иргэний Зориг Ногоон Нам /ИЗНН/ С.Зориг агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр хөшөөнд нь цэцэг өргөлөө.

С.Зоригийн аллагын эзэд, захиалагчид өнөөг хүртэл илрэлгүй 17 жил өнгөрөөд байгаа энэ үед өнгөрсөн хугацаанд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан эрх мэдэлтнүүд гэмтнүүдийг гэсгээхийн тулд юу хийсэн, юу хийж чадаагүйгээ ард түмэнд тайлагнах цаг хэдийнээ болсон гэж ИЗНН үзэж байна.

С.Зориг агсны дэвшүүлсэн эрх ашгаа эрэмбэлэх зарчим алдагдсанаас үүдэн Улс Монголын маань улс төр, нийгэм, эдийн засаг тун эргэлзээтэй, хүнд байдалд орсон гэж үзэж байна. Иймд Монгол төрийн зүтгэлтнүүд нь шийдвэр гаргахдаа юуны өмнө улс үндэснээ тунгаан удаад нь нам бүлэг, адаг сүүлд нь хувийн эрх ашгаа тооцдог эрэмбийг баримтлах ёстой гэж Иргэний Зориг Ногоон Нам \ИЗНН\ улстөрийн нам эвслүүдэд уриалж байна.