
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2017.01.09
Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзана
Энэ сарын 13-ны баасан гарагт Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзана. МҮХАҮТ-аас “Бизнесийн өглөөний цай” уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэ баасан гарагт болох уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцохоор болжээ.
Өмнөх уулзалтуудад Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нар оролцон, бизнес эрхлэгчдийн асуултад хариулсан юм.